logo
Хоёр долоо хоногийн дотор 5 кг хасах арга

Хоёр долоо хоногийн дотор 5 кг хасах арга

2011/11/05

Энэ дэглэм нь хэдийгээр хоёрхон долоо хоногийнх ч гэлээ энэ хугацаанд 5-7 кг турна, хамгийн гол нь хүнийг ядраахгүй. Тэрнээс гадна хорт бодисыг гадагшлуулж организмыг цэвэрлэнэ. Өлсгөлөнгөөр турах дэглэм нь зөвхөн түр зуурын үр дүнтэй бөгөөд организм маань түүнийг санаж, тэжээлийн бодисыг “жоорлочихсон” байдаг учраас дараагийн өлсгөлөнгийн үеэр урдных шиг үр дүнд хүрэхгүй байх нь бий.

Хэрвээ та турахыг хүсч байгаа бол өглөөг өлөн элгэн дээрээ 1 аяга буцалсан ус уухаас эхлээрэй. Тэгээд өдрийн турш 2 литр орчим ус уух ёстой.

Түүнээс гадна шууд л хоолоо хасаад сойгоод эхэлсний хэрэггүй, аажим аажмаар багасгах нь илүү үр дүнтэй. Энэ үнэхээр туршилтаар баталгаажсан гайхалтай дэглэм шүү.

Хоол хүнс хэрэглэх үедээ дараах дүрмүүдийг баримтлаарай.
Нэг дэх дүрэм. Өөх тосыг хэрэглэхээ аль болох багасга. Өөх тос нь илчлэгийн гол эх үүсвэр. Тиймээс хоолныхоо цэснээс өөх тос ихээр агуулсан бүтээгдэхүүнүүдийг хас. Энэ нь бүх төрлийн ургамлын, цөцгийн, буурцгийн тос, майонез, бяслаг, утсан хиам, махан бүтээгдэхүүнүүд юм.

Хоёр дахь дүрэм. Нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнүүдийг цэснээсээ бас хасна. Эдгээр нь илчлэг ихтэйгээс өөх хуримтлагдах явцыг дэмждэг. Тиймээс бүх төрлийн чихэр, гоймон болон зөөлөн талх, ялангуяа нарийн ширхэгтэй буюу дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, түүнчлэн төмс, чанасан лууван, манжин, эрдэнэшишийн хөөсөнцөр, будаа зэргийг хэрэглэхээ багасга. Ундааны зүйлээс энд хийжүүлсэн кола мэтийн болон шар айраг, оргилуун дарс хамаарна.

Гурав дахь дүрэм. Өөх тос, нүүрс ус хоёуланг нь агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах. Жишээлбэл шарсан төмс, чипс, бялуу, болон кремтэй бүтээгдэхүүнүүд, шарсан мах, загас, цөцгийн тостой талх гэх мэт.

Дөрөв дэх дүрэм. Уураг болон ашигтай нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх. Мах болон сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг, буурцганд агуулагдах уураг өөх тос хуримтлагдахад оролцдоггүй. Учир нь уургийг боловсруулах явцдаа организм тэдгээрт агуулагдаж байгаа илчлэгтэй тэнцэхүйц хэмжээний илчлэг зарцуулдаг. Тиймээс илчлэг чанар нь ерөнхийдөө тэгтэй тэнцүү гэсэн үг. Гэхдээ дан уураг хэрэглэснээр организмд хорт бодис хуримтлагдах эрсдэлтэй. Тиймээс уургийн энэ сөрөг талыг саармагжуулахад бидэнд илчлэг багатай ашигтай нүүрс ус хэрэг болно. Дашрамд хэлэхэд тэдгээр нь биед хэрэгтэй эслэгийг агуулж байдаг.

Тэгэхээр бидний хоолны цэсний үндсэн бүтээгдэхүүнд:
-Уургаар баялаг бүтээгдэхүүнүүд, үхэр, тугал, тахианы бараан мах
-Загас /цурхай, хулд, сагамхай зэрэг /, далайн бүтээгдэхүүнүүд /наймаалж, хавч/
-Мөөг, буурцаг
-Тослог багатай сүүн бүтээгдэхүүнүүд, ялангуяа аарц ихээхэн ашигтай
-Ашигтай нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнүүд –бууцай, өргөст хэмх, улаан лооль, сонгино, бүх төрлийн байцаа, исгэлэн-амтлаг сортын алим,чэс, хурган чих, далайн байцаа
Түүнчлэн цангис, бөөрөлзгөнө, чавга, нэрс, нохойн хошуу, тошлой зэрэг жимс.

Тав дахь дүрэм. Хоолныхоо хэмжээг багасгах замаар илчлэгийг нь бууруулж болохгүй. Ямар ч тохиолдолд бид өлсөж болохгүй. Өргөст хэмх, шинэхэн алим зэргээр ходоодоо хуурахыг зөвлөх байна. Өдөрт хэдэн удаа хооллох нь гол биш, 3-6 түүнээс ч олон байж болно. Гэхдээ хэзээ ч цадталаа бүү ид. Болж өгвөл ширээний араас арай л цадсангүй юу даа гэсэн сэтгэгдэлтэй босож сур.

Зургаа дахь дүрэм. Орой 19 цагаас хойш хэзээ ч бүү юм ид. Шөнөдөө бид өдрийнхөөсөө бага илчлэг зарцуулдаг учир оройтож идсэн хоол өөх тос болох магадлал өндөр.

Долоо дахь дүрэм. Аль болох цөөн төрлийн хоол ид. /14 хоногтоо/
1 дэх өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Чанасан өндөг 2 ш, чанасан болон жигнэсэн байцаа, 1 аяга улаан лоолийн шүүс
Орой: Жигнэсэн юмуу чанасан загас-200 г, 1 аяга тараг

2 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Жигнэсэн юмуу чанасан загас , ногооны салат /жигнэсэн байцаа байж болно/
Орой: -200 г үхрийн чанасан мах, 1 аяга тараг

3 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе+хатаасан талх /сухарик/
Өдөр: Ургамлын тосонд шарсан хурган гуа /кабачок/, алим
Орой: Чанасан өндөг 2 ш, 200 г үхрийн чанасан мах, шинэхэн байцааны салат /ургамлын тостой/

4 дэх өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Чанасан өндөг 1 ш, 3 ш чанасан лууван, 15 г хатуу бяслаг
Орой: Жимс, жимсгэнэ

5 дахь өдөр
Өглөө: Нимбэгний шүүстэй түүхий лууван
Өдөр: Шарсан юмуу чанасан загас , 1 аяга улаан лоолийн шүүс
Орой: Жимс, жимсгэнэ

6 дахь өдөр
Өглөө: Кофе
Өдөр: 500 г тахианы чанасан мах, шинэхэн байцаа юмуу луувангийн салат
Орой: Чанасан өндөг 2 ш, 1 аяга үрсэн лууван

7 дахь өдөр
Өглөө: Цай
Өдөр: 200 г үхрийн чанасан мах, жимс, жимсгэнэ
Орой: Жимс, жимсгэнэ

8 дахь өдөр
Өглөө: Кофе
Өдөр: 500 г тахианы чанасан мах, шинэхэн байцаа юмуу луувангийн салат
Орой: Чанасан өндөг 2 ш, 1 аяга үрсэн лууван

9 дэх өдөр
Өглөө: Нимбэгний шүүстэй түүхий лууван
Өдөр: Шарсан юмуу чанасан загас , 1 аяга улаан лоолийн шүүс
Орой: Жимс, жимсгэнэ

10 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Чанасан өндөг 1 ш, 3 ш чанасан лууван, 15 г хатуу бяслаг
Орой: Жимс, жимсгэнэ

11 дэх өдөр
Өглөө: Өтгөн биш кофе+хатаасан талх /сухарик/
Өдөр: Ургамлын тосонд шарсан хурган гуа /кабачок/, алим
Орой: Чанасан өндөг 2 ш, 200 г үхрийн чанасан мах, шинэхэн байцааны салат /ургамлын тостой/

12 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Жигнэсэн юмуу чанасан загас , ногооны салат /жигнэсэн байцаа байж болно/
Орой: 200 г үхрийн чанасан мах, 1 аяга тараг

13 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: 2 ш чанасан өндөг, жигнэсэн юмуу чанасан байцаа, 1 аяга улаан лоолийн шүүс
Орой: Шарсан юмуу чанасан загас-200 г, 1 аяга тараг
Шарсан юмуу чанасан загасыг консерволсон загасаар орлуулж болно. Шинэхэн байцааг даршилсан байцаагаар орлуулж болно, гэхдээ өмнө нь сайтар угаах хэрэгтэй.

14 дэх өдөр
Бүх төрлийн жүүс, салат

Эх сурвалж: GOOLINGOO.MN

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш