logo
МИАТ-ынхан улсын мөнгөөр гараа угааж байна

МИАТ-ынхан улсын мөнгөөр гараа угааж байна

2011/11/07
Монголчуудын хөл залгах ганц унаа болж байсан МИАТ сүүлийн үед сайд дарга нарын саалийн үнээ болж хувирсан. Монголын төрд үлдсэн цөөхөн өмчийн нэг МИАТ-ад улс төрийн томилгоогоор очсон дарга бүр мөнгө саах гарц олж, баяжиж, хөлжиж аваад л буцдаг. Бүр зарим нь онгоцыг нь зарж, мөнгийг нь цүнхлээд явцгааж байсан бол өнөөдөр даатгал нэрээр мөнгө хувьдаа завшдаг шинэ аргатай болж. МИАТ-ын Ц.Орхон гэгч нөхөр “Дайны эрсдлийн даатгал” нэрээр 15 орчим тэрбум төгрөг завшсан нь өнөөдөр тодорхой болоод байна. Ц.Орхон гэгч энэ этгээд   “Вест вэлф” нэртэй гадны компанитай гэрээ хийсэн нэр зүүж, асар их мөнгө дансаар шилжүүлж байсан баримт байгаа юм. Хачирхалтай нь Монголын иргэний агаарын тээврийг дайны эрсдлээс хамгаалж, даатгаж байсан “Вест вэлф” компанийг  манай цагдаагийнхан хайгаад ч олоогүй байна. Явж, явж “Вест вэлф” гэдэг даатгалын бус жирийн нэг худалдааны компани байпгийг тогтоожээ.
SHUDARGA.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш