logo
Жэймс Бондын шинэ анги

Жэймс Бондын шинэ анги "Skyfall" дараа жил үзэгчдийн хүртээл болно

2011/11/07
Лондонд зохион явуулсан хэвлэлийн хурлын үеэр найруулагч Сэм Мэндес болон жүжигчдийн баг дэлхийн хамгийн амжилттай цувралуудын нэг болох Жэймс Бондын шинэ ангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. "Skyfall" нэртэй 23 дахь ангид Английн тусгай ажилтны дүрийг жүжигчин Даниел Крэйг дахин бүтээсэн байна.
Тэрээр энэ ангийн үйл явдал Casino Royale болон Quantum of Solace зэрэг өмнөх ангиудтай холбоогүй гэдгийг хэлжээ. 
Найруулагч Мендес кино сонирхогчдод хандан Бондын хамгийн сүүлийн адал явдал цуврал кинонуудыг урт настай бүтээл болгосон зарчмуудыг баримтална гэдгийг онцолжээ. Мөн тэрээр найруулагч төдийгүй өөрөө уг киноны шүтэн бишрэгч гэдгээ хэлсэн байна.
Испаний жүжигчин Хавиер Бардем эсрэг дүрийг бүтээсэн бол Бондын хатуу дарга "М"-ийн дүрд Жүди Денч тогложээ. 
Жэймс Бондын шинэ ангийг 2012 оны аравдугаар сарын 26-аас эхлэн Английн театруудаар гаргахаар төлөвлөсөн байна. 
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш