logo

"Тэнэмэл" сэтгэцийн өвчтэй хүмүүсийг олоход GPS суурилуулсан гутал ашиглана

2011/11/07
GPS буюу байрлал тогтоох системийг хүмүүс зүг чигээ олоход өргөн ашигладаг. Тэгвэл хаашаа ч хамаагүй тэнээд явчихдаг сэтгэцийн өвчтэй хүн хаана явааг илрүүлэхэд GPS-г ашигладаг болох нь ээ. Байрлал тогтоох жижиг төхөөрөмжийг гутал болон хүний эдэлж хэрэглэдэг бусад зүйлсэд суурилуулсан байна.
Хаашаа ч хамаагүй тэнээд явчихдаг сэтгэцийн олдмол өвчтэй хүмүүс байдаг. Харин тэднийг асарч хамгаалахад тустай байж болох зүйлийг бүтээжээ. GPS буюу байрлал тогтоох системийг суурилуулсан настай хүмүүсийн өмсдөг гутлыг ирэх долоо хоногт худалдаанд гаргах гэж байна. Хэрэв таны ойр дотны хэн нэг настай хүн сэтгэцийн өвчтэй, хаашаа ч хамаагүй тэнээд явчихдаг бол түүнд энэ гутлыг өмсгөснөөр хаана байгааг нь мэдэж болох нь ээ.  Google-ийн газрын зураг зэргийг ашиглаад гутлыг өмсөж яваа хүн хаана явааг илрүүлэх боломжтой болсон гэсэн үг юм.
Гэхдээ энэ нь шинэ технологи хараахан биш. Мэдээж гутал шинэ зүйл биш, GPS технологи өмнө нь байсан. Жижигхэн GPS төхөөрөмжийг гутланд суурилуулсан нь шинэ санаа юм. Гэхдээ үүнтэй адил зүйлүүдийг хийж байгаа компаниуд ч байна. Жишээ нь GPS төхөөрөмжийг хүзүүний зүүлтэнд суурилуулжээ. Эсвэл цүнх зэрэгт хийж болохоор авсаархан зүйлүүдэд байрлал тогтоох системийг суулгасан байна. Эдгээрийг ашиглан сэтгэцийн өвчтэй ойр дотны хүнээ сураггүй алга болохоос сэргийлэх боломжтой болж байгаа юм. Гэхдээ өвчтөн GPS төхөөрөмж суулгасан гутлыг тайлчихаж болох учраас хүн биедээ байнга авч явж байх зүйлд байрлал тогтоох төхөөрөмжийг суулгах нь илүү үр дүнтэй байж магадгүй аж.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш