2008 оны сонгуулиар бүрдсэн парламент УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчилнэ гэж амласан. Сонгогдсон цагаасаа энэ парламент дээрх хуулийн төслийг ярьж эхэлсэн ч өчнөөн сараар маргаан дагуулж, Ардчилсан намын бүлэг завсарлага авах хэмжээнд хүртэл хурцдаж байсан билээ. Асуудал сунжирсаар сүүлдээ УИХ-ын сонгуулийн хуулийг энэ чуулган баталж чадах боловуу даа гэсэн хардлага төрүүлэх болоод байсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг АН-ын бүлгээс тавьсан хоёр саналыг зарчмын хувьд хүлээн авахаар өчигдрийн бүлгийн хурлаараа шийдсэн нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга гацаанаас гаргах бололтой.
Ардчилсан намын бүлгээс 48 мандаттай 26 тойргоор сонгууль явуулах санал тавьсныг УИХ дахь МАН-ын бүлэг хүлээн авах шийдэлд хүрсэн талаар бүлгийн дарга Ө.Энхтүвшин хэлэхдээ, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан хоёр саналыг хүлээж авсан явдал нь МАН-ын бүлгийн хувьд буулт хийж байгаа явдал биш, харин Сонгуулийн хуулийг шинээр батлан гаргах ёстой гэсэн зарчмын шийдэлд хүрсэнтэй холбоотой. Сонгуулийн хуулийн шинэчлэлийг ард түмэн, сонгогчид үнэхээр хүсч байгаа, цааргалах хойшлуулах цаг хугацаа ч байхгүй. УИХ дахь хоёр намын бүлэг хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа зөвшилцлийн гэрээндээ сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөр тусгасан. Тэрхүү гэрээгээ мөрдөх ёстой. Тийм учраас Ардчилсан намын бүлгээс саналыг хүлээн авах зарчмын шийдэлд хүрсэн гэлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Улаанбаатар хот дахь мандатын тоог нэмэгдүүлж, гуравны нэгд хүргэх санал тавьсан юм. Уг саналыг МАН-ын бүлэг хүлээж авсан, ингэхдээ Улаанбаатар хотод хүн ам өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзэж 14 мандат, орон нутагт 34 мандатыг хуваарилах зарчмаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулиа цааш үргэлжлүүлэн хэлэлцээд явъя гэж үзсэн байна. МАН-ын бүлэг дээрх шийдвэрийг гаргаснаар хоёр намын бүлгийн төвшинд одоо бие биедээ санал тавих асуудал дуусгавар болж, асуудал цэгцэрч байгаа гэж үзэж байгаагаа МАН-ын бүлгийн дарга хэллээ. Нэгэнт асуудал цэгцэрч, хоёр намын бүлгийн хооронд тохироогүй зүйл үлдээгүй гэж үзэж байгаа учир 11 дүгээр дундуур УИХ-ын сонгуулийн хуулийг баталчих байх хэмээн МАН-ын бүлгийн дарга хэлсэн юм.
Харин АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн хүрээнд МАН-ын бүлэгт тавиад байгаа хоёр саналын талаар МАН-ын бүлэг ямар шийд гарахыг хүлээж байгаа. МАН-ын шийдвэр гарсны дараа ирэх лхагва гарагт АН-ын бүлэг УИХ-ын сонгуулийн хуулийн асуудлаар хуралдана гэж өчигдрийн бүлгийн хурлын дараа мэдэгдсэн бол түүний мэдээллийн дараахан МАН-ын бүлэг саналыг нь хүлээж авах шийдэлд хүрснээ зарласан юм.