УИХ дахь хоёр намын 2012 онд урсгал зардлыг 2011 оны хэмжээнд царцаая гэсэн адил байр суурьтай байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг авч хэлэлцээд төсвийн урсгал зардлыг бууруулахад чиглэсэн саналууд гарсныг мэдээлсэн юм.
Ирэх оны төсөв нэлээн онцлогтой. Энэ нь дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн жилийн төсөв. Мөн Дэлхийн эдийн засагчид шинэ хямрал айсуй хэмээн улс орнуудад дохио өгч байхад зардлыг хамаагүй өсгөх шаардлагагүй гэж үзэн, зарим урсгал зардлыг царцаах байдлаар зардлыг бууруулах, төсвийн алдагдлыг 4.1 хувьд барих саналыг болможоороо багасгах гэдэг дээр санал нэгджээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2012 оны төсөвт цэцэрлэг, сургууль, эмнэлгээс бусад шинээр контор барихад зориулж 150 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ. Шинэ барилга барих тоолонд орон тоо өсч тэр хэрээр зардал өсдөг тул 170 мянган төрийн албан хаагч өнөөдрийнхөө байга ахмжээнд ажлаа хийгэд явья гэж байгаа. “100 мянган айл орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа энэ үед төр өөрөө барилга бариулахаар зүтгэх нь, барилгын материалын үйлдвэрлэл, түүхий эдийн хангалт, Замын-Үүд боомтын ачааллыг ихэсгэж байгаа нөхцөл болно гэж үзсэн юм байна. Авто зам аалзны тор шиг салбарлаж байна. Тийм учраас барихдаа бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, хэвтээ, босоо тэнхлэгт нийцэж байгаа, эдийн засгийн хөгжил дагуулах эсэх гэсэн шалгуураар авч үзэх шаардлагатай. Тийм учраас энэ чиглэлийг баримтлъя гэж үзсэн бол гадаад, дотоод томилолтоо ч 2011 оны гүйцэтгэлэээс хэтрүүлэхгүй байх саналтай байгаа аж.
Гурав дахь санал нь хөрөнгө оруулалттай холбогдож байна. Ер нь сонгуулийн жилийн хөрөнгө оруулалт маш бага гүйцэтгэлтэй байдаг. 2008 оных гэхэд хөрөнгө оруулалтын төлөвлөсөн ажил нь 60 хувь гүйцэтгэж байсан учир ирэх жил төлөвлөсөн 2.1 их наяд төгрөгийн төлөвлөлтийг зөв зүйтэй хийх ёстой гэсэн санал гаргалаа.
МАН-ын бүлэг мөн л төсвийн төслийг хэлэлцжээ. Ажлын хэсгийнхэнд бүлгийн гишүүдийн зүгээс “2008 оны УИХ-ын сонгуулиар амласан том том амлалтуудыг хэрэгжүүлэх хүрээнд санал оруулж ирэх ёстой” гэх даалгавар өгчээ. Нөгөөтэйгүүр, 2012 оны төсөвт их засвар хийх болон техник технологи худалдан авахтай холбоотой асар их зардал тусгагдсан байгаа аж. Тэдгээрийн задаргааг нарийвчлах, аймгуудад тавигдсан хөрөнгө оруулалтыг нягталж дүн шинжилгээ хийх. Зарим аймагт хэт өндөр хөрөнгө оруулалт тавигдсан бол заримд нь бага байгаа. Ямар үндэслэлээр ийм зөрүүтэй хөрөнгө оруулалт тавигдсаныг нягтлах. Гуравдугаарт төсвийн урсгал зардлыг авч үзэх. Аль болох бууруулах талд ажиллах. Тэр дундаа техник хэрэгсэл, ширээ сандал худалдаж авахтай холбоотой зардлыг царцаах.
Хөрөнгө оруулалтуудын эх үүсвэрийг тодорхой болгох. Төсөвт тусгагдаагүй боловч 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмадуудын тэтгэврийн зөрүүг аль болох багасгах талд ажиллах. Алслагдсан болон говийн бүсэд амьдарч байгаа иргэдэд бүсийн нэмэгдэл олгох. Хүний хөгжил сангаас нэг сая төгрөгийн хувь хишгээ ямар байдлаар авах нь тодорхойгүй байгаа 2.2 сая иргэнд тэдгээрийг нь олгох талд анхаарах зэрэг даалгаврыг энэ удаагийн бүлгийн хуралдаанаас ажлын хэсэгт өгчээ..