logo
Тавантолгойн хувьцааны 20 хувийг иргэдэд өгөх саналыг дэмжив

Тавантолгойн хувьцааны 20 хувийг иргэдэд өгөх саналыг дэмжив

2011/11/08
УИХ дахь МАН-ын бүлэг “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаатай холбогдож буй юм. УИХ болоод Засгийн газраас 2010 онд баталсан тогтоолын хүрээнд бол дээрх компанийн хувьцааны 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь арилжаалахаар тусгасан юм. Гэвч үндэсний гэх тодотголтой аж ахуйн нэгжүүд цөөн байгаагийн зэрэгцээ зөвхөн 2700 хүний гарт дээр дурдсан 10 хувийн хувьцаа төвлөрч тэгш бус хуваарилалт үүсэх болж буй тул ард иргэддээ нэмж “Эрдэнэс тавантолгой”-н хувьцааг эзэмшүүлье хэмээн УИХ-ын гишүүн Я.Батсуурь нар хуулийн төсөл санаачилсныг тус бүлэг өчигдрийн  хуралдаанаас дэмжжээ.  МАН-ын бүлэг энэ асуудлыг өмнө нь гурван удаа хэлэлцсэн бөгөөд ажлын хэсэг байгуулж, улмаар нэмэлт судалгааг гаргуулсан байна. Үүний үндсэн дээр аж ахуйн нэгжүүдэд хуваарилснаас ард түмэндээ хуваарилах нь зүйтэйгэж шийдсэн ч  үндэсний аж ахуйн нэгжүүдэд бас боломж нээжээ.  “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцааг иргэд авахгүй мөнгө болгоно гэж үзвэл түүнийг нь үндэсний аж ахуйн нэгжид санал болгох замаар эрх зүйн зохицуулалт бүрдүүлэх хэрэгтэй гэсэн зарчмын шийдэлд хүрсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш