“Нэг цонхны үйлчилгээний хэрэгжилтийн явц, үр дүн, цаашдын зорилт” сэдэвт үндэсний зөвлөлгөөн Төрийн ордоны Их танхимд эхэллээ.
Засгийн газрын 2007 оны 264 дүгээр тогтоолоор төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмж чанарыг сайжруулах, үр ашигтай хүргэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээ байгуулах дунд хугацааны хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон юм. Үндэсний зөвлөлгөөнөөр энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэн туршлага солилцож, “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн журмыг баталж, зөвлөмж гаргана.
Иргэд нэг цэгийн үйлчилгээгээр хөдөлмөр, нийгмийн халамж, иргэний бүртгэл, нийгмийн даатгал, эд хөрөнгийн улсын бүртгэл, газрын харилцаа, хөдөлмөр эрхлэлт, банк, нотариат, хуулийн этгээдийн бүртгэл, гааль, татвар, бизнес, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр олон төрлийн үйлчилгээ авч байна.
Ер нь Засгийн газар төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, хүнд суртлыг багасгах, аль болох төрийн зүгээс дарамт, саад учруулахгүй байхыг чухалчилж байгаа.
Энэ хүрээнд гэхэд л нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх, зочид буудал, жуулчин тээвэрлэлт, мал эмнэлэг, үржлийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх, барилга байгууламжийн газар сонгох, зураг төсөл зохиох, ашиглалтад оруулахад гаргах эрүүл ахуйн дүгнэлт авах гээд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай байсан 160 гаруй зөвшөөрлийн жагсаалтыг хүчингүй болгож, заримыг нь мэргэжлийн холбоодод нь шилжүүлсэн.
“Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд авч хэрэгжүүлсэн энэ шийдвэрийн дүнд бизнес эрхлэх зөвшөөрөл авахад учирч байсан саад, хүнд суртал эрс багасч энэ хэрээр иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа ч ихээхэн идэвхжсэн юм. Мөн үүнтэй холбогдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох 20 гаруй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлжээ.