logo
Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно

Монгол Улс эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцоно

2011/11/08
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн дэд сайд А.И.Денисов тэргүүтэй төлөөлөгчдийг  өчигдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улс ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой энэ жил болж байгаа бөгөөд уг ойн хүрээнд тэрбээр манай улсад айлчилж байгаа юм байна.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ Монгол улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, Монгол улсад дипломат алба үүсч хөгжсөний 100 жил, Улаанбаатар хотод ОХУ-ын консулын алба үүссэний 150 жилийн ой зэрэг түүхэн үйл явдлууд давхцсан энэ өдрүүдэд эрхэм зочдыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, энэ бол монгол улсын хувьд ач холбогдолтой арга хэмжээ хэмээн тэмдэглэлээ.
Монголчууд бид  өнө эртнээс  хойд хөршийн ард түмэнтэйгээ найрсаг харилцаатай явж ирсэн эдүгээ ч энэхүү түүхэн болоод стратегийн харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ. Түүнчлэн  одоо Санктпетрбург хотноо болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны хуралд  анхаарлаа хандуулж байна, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах тэр дундаа  эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй  байр сууринаас оролцох эрмэлзэл сонирхолтой байдгаа илэрхийллээ. Мөн ОХУ-аас  нийлүүлж буй нефть бүтээгдэхүүний тогтвортой ханган нийлүүлэлтэд анхаарч ажиллаж байгаад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр оросын талд талархлаа илэрхийлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш