БНСУ-ын нийслэл Сөүл хот. Дэлхийд эдийн засаг нь хамгийн хурдтай өсч байгаа орны нийслэл. 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын хойгийн дайны дараа хоёр солонгос улс үнс нурам, дайнд сүйрсэн байшин барилга, дэд бүтэцтэй үлдсэн. Харин өнөөдрийн Өмнөд Солонгос дайны дараах хүнд байдлаас бүрэн гарч чаджээ. Тэдний эдийн засгаа хурдтай өсгөсөн нууц нь тэдний боловсролын систем юм. Дэлхийн ЕБС-ийн хүүхдүүдийг харьцуулсан судалгаагаар Солонгос хүүхдүүд унших чадвараар дэлхийд нэгдүгээрт, математикаар удаах байрт жагсжээ.
2009 онд Барак Обама Өмнөд Солонгост айлчилж тэдний боловсролын системийг үнэлсэн. Танай боловсролын системийн нууц нь юунд байна вэ? гэсэн асуултанд Солонгосын ерөнхийлөгч Ли Мун Бак манай орны эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ боловсрол, тэдний ирээдүй амжилтанд хэт анхаардаг гэж хариулсан байдаг. Солонгосын ихэнх сурагчид өглөөний 06 цагт босож, биеийн тамирын дасгал хийдэг. Дараа нь ээжийнхээ бэлтгэж өгсөн хоолыг иднэ. Сайн чанартай эрүүл хоол хүнс хүүхэд хичээлдээ сайн сурахад нөлөөлдөг гэж үздэг байна. Солонгос сурагчид өглөөний 8 цагаас үдээс хойш 16 цаг хүртэл хичээлдээ суудаг. Дараа нь өдөр өнжүүлэх буюу ээж аавыгаа ажлаасаа тартал сургууль дээрээ өнжиж хичээлээ хийж суудаг нь нь дэлхийд хамгийн урт удаан хугацаанд суралцдагт тооцогддог.
Жилийн 205 өдөр нь суралцдаг гэхээр АНУ болон Европын сурагчдаас даруй 25 өдрөөр илүү байгаа юм. Солонгосчуудын сургууль дээрээ өнгөрөөдөг цаг нь АНУ болон Европын орны сурагчдаас даруй хоёр жилээр их байгаа нь Солонгосчууд дэлхийн бусад хүүхдүүдээс илүү цаг суралцдаг гэсэн үг юм. Ерөнхий боловсрол бол улс орны ирээдүй гэдгийг Солонгосчууд эртнээс мэдэрчээ.
Shuum.mn