Арабын орнуудаар тархан амьдардаг Бедуин үндэстнүүд улсад нь иргэний дайн, тогтворгүй байдал үүсээд байгаа Этиоп, Эритрия, Судан зэрэг улсуудын дүрвэгсдийг Израйль болон бусад баян чинээлэг улсууд руу гарахад нь зуучилдаг байна. Харин мөнгөө төлж чадаагүй дүрвэгсдийн эд эрхтнийг авч наймаалдаг, цаашлаад хүний наймаа хийдэг гэж Италид байдаг Шинэ үе хүний эрхийн байгууллага мэдэгдлээ. Тэд Египет болон Израйлийн дунд оршдог Синайн хойгийн элсэн цөлөөс эрхтнүүдийг нь сугалж аваад буцаад оёсон олон тооны цогцос олжээ. Шинэ үе хүний эрхийн байгууллагын ажилтан Хамди ал Азаззигийн үзэж байгаагаар Египетийн авлигад идэгдсэн эмч нар уг хэргийг гардан үйлдсэн байж магадгүй юм байна.
Бедуинчууд Этиоп, Эритрия, Судан зэрэг улсуудын дүрвэгсдийг мөнгөгүйгээр нь далимдуулан тэднийг хүний наймааны золиос болгож байгаа юм байна. Хамди ал Азаззид эрхтнийг нь авсан хэд хэдэн зураг, баримт материал байгаа бөгөөд гэмт этгээдүүд эхлээд хүмүүсийг наркозонд оруулж түр ухаан алдуулаад амьд байхад нь эрхтнийг нь авдаг байна. Учир нь амьсгал хураасан хойно эрхтэн нь дагаад үхждэг байна. Эрхтнээ сугалуулсан хагас амьсгаатай байгаа хүмүүсийг гэмт этгээдүүд амьдаар нь нүх шуудуйнд хаядаг байна. Эрхтэнгүй болсон хүмүүс тэндээ тарчилж үхдэг. Хүний элэг, бөөр зэрэг дотор эрхтэн мөн нүдний эвэрлэг бүрхүүл хамгийн их эрэлттэй байдаг гэж Хамди ал Азаззи ярьж байна. Мэс засал хийгдсэн байдал, оёо зэргээс нь харахад маш нарийн чадварлаг байгаагаас үзэхэд Каир хотын өндөр технологи бүхий зөөврийн хувийн мэс заслын эмнэлгүүдийг Синайн хойгт авчран мэс засал хийдэг байх гэсэн таамаг гарч байна. Эрхтэнг доод тал нь 20 мянган доллараар үнэлдэг байна. Донор эрхтнийг хүлээн авагчид суулгах хүртэл сэрүүн газар хадгалах ёстой байдаг. Гэмт этгээдүүд зориулалтын зөөврийн хөргөгчийг хүртэл тэнд аваачсан байна. Уг нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг маш өндөр технологи бүхий мэс заслын лабораторид явуулдаг. Синайн хойгийн элсэн цөлд ийм төрлийн мэс засал хийж байна гэхээр Египтийн хээл хахуульд автсан эмч нар Бедуинчуудтай хамтран шинэ амьдрал хайн харийн улсыг зорьж байгаа хар арьст Африкчуудын эрхтнийг авдаг нь нотлогдож байна гэж Шинэ үе хүний эрхийн байгууллага үзэж байна. Нэрээ хэлэхээс татгалзсан Бедуинчууд ч хүний эрхтэн зардаг наймаа цэцэглэж байгааг ярьсан байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар эрхтэн зарах болон хүний наймааны төрлийн гэмт хэрэг нь зэвсгийн наймааны дараа ордог хамгийн ашигтай бизнест тооцогдож байгаа учир гэмт этгээдүүд ядуу хүмүүсийн эд эрхтнийг авч зарсаар байна.
Shuum.mn