Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путинээс баярын мэндчилгээ ирүүлжээ.
1921 онд байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр нь хоёр улсын найрамдалт, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, цаашлаад хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүрдүүлэхэд гол үндэс суурь болсон гэдгийг мэндчилгээнд дурдсан байна.
“Энэхүү найрамдалт харилцаа өнөөдөр Стратегийн түншлэлийн хэмжээнд хүртлээ амжилттай хөгжиж байгааг онцлоод, цаашид энэхүү түншлэлийн хүрээнд хоёр талын ард түмний эрх ашигт бүрэн нийцэх харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, дээд хэмжээнд тохиролцсон хөрөнгө оруулалт, ашигт малтмал, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарт томоохон төлүүдийг тууштай хэрэгжүүлэх явдал юм.
Түүнчлэн хоёр талын төдийгүй олон талт хамтын ажиллагаандаа ОХУ өндөр ач холбогдол өгдөг хэмээн энэхүү мэндчилгээнд дурьдаад Монголын ард түмэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” ОХУ-ын Засгийн газрын дарга В.В.Путин гэжээ.