logo
 Дугааргүй машинаар хүүхэд хулгайлдаг байжээ

Дугааргүй машинаар хүүхэд хулгайлдаг байжээ

2011/11/08
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн  Н гэгч бага насны охиныг хулгайлан гэртээ гурван хоногийн турш байлган дарамталсан байна. Энэ тухай мэдээллийг  11 дүгээр сарын тавны өдөр буюу өнгөрөгч бямба гарагийн орой  23:00 цагт цагдаагийн байгууллагад ирүүлсэнээр шуурхай  шуурхай шалгаж илрүүлжээ. Шалтгалтаар  тус хорооны иргэн 8 настай эмэгтэй Г-г  хичээлээ тараад явж байхад нь тус хорооны иргэн Н гэгч гэртээ авчирч, зодож байлгаж байсныг тогтоосон байна. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Дээрхээс гадна дахиад хэд хэдэн хүүхдийг ч хулгайлан гэртээ байлгаж байсан гэсэн мэдээлэл байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх хүүхэд хулгайлсан этгээд хүүхдүүдийг дугаарүй  машинаар хулгайлж гэртээ авчран улмаар дарамтлан зодож хулгай хийлгэж байсан  гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш