logo
Муммигийн дотоод эрхтнийг судалж байна

Муммигийн дотоод эрхтнийг судалж байна

2011/11/09
Одоогоос 2000 жилийн өмнө Египетийн өмнөд хэсэгт амьдарч байсан нэгэн эмэгтэй мумми болгосон цогцсыг эрдэмтэд судалж эхэлжээ. Энэ муммийг Америкийн Смитсоны музейд сүүлийн 50 гаруй жил ямар ч судалгаа шинжилгээ хийлгүй хадгалжээ. CT сканнер бий болсноор Муммины нууцыг тайлах боломжтой болжээ. Антропологич доктор Бруно Фролч одоо Перу улсын Анконоос олдсон “Хатагтай” гэдэг нэртэй 40 орчим насандаа хорвоог орхисон муммиг судалж байна.
“Бага зэргийн гэмтлүүдийг эс тооцвол муммийн дотор эд эрхтэн маш сайн хадгалагдсан байна. Тиймээс бидэнд хатсан дотоод эд эрхтнээс судалгааны дээж авах боломж байна. Үүнд бид CT сканнер ашиглаж байгаа” гэж доктор Бруно Фролч хэллээ. 
Рентген туяа ашигладаг томографи сканнерийг эрүүл мэндийн шинжлэх ухаанаас антропологи болон бусад шинжлэх ухаанд ашигладаг болсон нь энэ юм. SOMATOM Emotion 6 CT сканнерийг “Siemens” компани тус музейд хандивласан байна. Эрдэмтэд сканнерийг ашиглан тухайн олдворыг компьютерт оруулан 3D буюу 3 хэмжээст байдлаар харж, судалгаа хийх боломжтой болж байгаа аж.  Уг нь сканнер нь хүний дотор эрхтнийг харж, оношлох зориулалттай юм байна. Гэсэн ч муммигийн дотор эд эрхтнийг хөндөхгүйгээр, эд эсийг гэмтээлгүй дээж авч, дурандаж, харж болохоор болоод байгаа. Тэд зөвхөн мумми гэлтгүй эрт үед амьдарч байсан, одоо устаж үгүй болсон бусад амьтад дээр сканнераа ашиглаж судалгаа шинжилгээ хийж байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш