Их Британийн Хэйстинг хотод хэн сайн тодоор орилж, хашгирч чадах вэ гэдэг тэмцээн 59 дэх удаагаа зохиогдсон байна. Тэмцээнд оролцогчид олон нийтэд чангаар зар уншиж өгч байгаа юм шиг хашгирах ёстой юм байна. Британийн хамгийн чанга, тод орилдог 20 хүн цугларч уушигны багтаамж, хоолойны эрч, дууныхаа өнгийг сорьсон байна. Зарим орилогчдийн хоолойг хэмжиж үзэхэд 120 децибил буюу тийрэлтэт хөдөлгүүртэй байлдааны онгоц хөөрөхөд гардаг дуутай чацуу шахам байжээ. Тэмцээний шүүгчид орилогчдын дууны өнгө, өнгөний хувиргалт, үгийн тод дуудлага, үгийн сонголт зэргээр нь шүүсэн байна. Дундад зууны үед Англид орилогчид нь голдуу сонин борлуулагч, бараагаа сурталчлагч, шинэ хуулийг таниулагчид, зар дуулгагчид байжээ. Зарим тохиолдолд татварын байцаагчид орлогын татвар нэмэгдсэнийг ч орилж, танилцуулдаг байж. Орилогчдыг хууль ёсны гэж үзэн хууль сахиулагчид тэдний эрхийг нь хамгаалдаг байжээ. Харин одоо үед техник хөгжиж хүмүүс чангаар зар унших шаардлагагүй болсон учир орилогчид зөвхөн хоорондоо өрсөлдөх гэж л ийм зүйл хийдэг болсон байна.
“Хэд хэдэн удаа орилохоор та хүний дуу хоолойнд олон янзын өнгө байгааг мэдэрнэ. Хэд сайхан чангаар орилсны дараа сэтгэл онгойгоод сайхан болдог” гэж тэмцээнд оролцогч ярьсан байна.
Энэ жилийн аваргаар өнгөрсөн жилийн аваргаа хамгаалж оролцсон Кевин Грфитс тодорчээ. Кевин үзэгчдийг гомдоосонгүй. Маш чангаар, уран хоолойгоор үгээ маш тод зөв дуудаж байсан байна.
“Би дахин түрүүлнэ гэж бодоогүй байсан. Учир нь тэмцээний түүхийг хараад байхад хоёр жил дараалж түрүүлсэн хүн бараг байдаггүй. Мэдээж маш их баяртай байна. Би анх удаа түрүүлэхийн тулд 10-аад жил бэлдсэн. Миний хоолой одоо л яг сайхан таарсан байна” тэмцээний ялагч ярьсан байна.
Shuum.mn