Хорьдугаар зууны шилдэг бүтээн байгуулалт уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьд шилжүүлсэн үйл ядвал нь 21 дугаар зууны шилдэг луйвраар тодорч магадгүй нөхцөл байдал үүсээд байна. Эл луйврын “дайсны талын” гол дүрд Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тоглож байна. Энэ баг рингэн дээр цэнхэр булангаас гарч ирж байгаа баг. Харин улаан булангаас МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат нар тулж байна. Эхний тулаанд цэнхэр булангийн тамирчид “нам хуйвалдаж, сэм идэх” тактикаар улаан булангийн “тамирчид”-ыг хүнд цохилтод оруулсан. Учир нь, УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд нь мэдээгүй, УИХ-аасаа байтугай мөр зэрэгцэн сууж байгаа Засгийн газрын кабинетийн гишүүдээсээ нууж байгаад Эрдэнэтийн 49 хувийг Оросын талаас аваад “Монголиан коппер корпорейшн” компанид тухайн үеийн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сэмхэн өгчихсөн. Үүнийгээ цайруулахын тулд “Эрдэнэт үйлдвэр монголдоо 100 хувь ирлээ” хэмээн ард түмнийхээ хулхин дээр цэцэг ургуулж байлаа.
Харин хоёр дахь удаагийн тулаанаар улаан булангийн тамирчид “ил хуралдаж, элэг рүү нь довтлох” тактикаар цэнхэр булангийн тамирчдыг хүнд цохилтод оруулсан билээ. УИХ-ын чуулганы тэр нэгэн хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг төрд эргүүлж авах нь зөв гэсэн тогтоолыг УИХ-ын дарга М.Энхболд гаргаж, алхаа цохьсон нь монголын ард түмний сэтгэлд “Төр байдаг юм байна” гэх итгэлийг бага ч гэсэн сэргээсэн. Гэвч эл сайхан байдал удаан үрэгжилсэнгүй. Хүнд цохилтод орсон цэнхэр булангийн тамирчид хүнд цохилтоосоо гарч дайрч эхлэх нь тэр. Ингэж дайрахдаа бүр рингний “шүүгчтэйгээ” нийлж байгаад дайрав. Гурав дахь тулаан үнэндээ хүч тэнцвэргүй тулаан болсныг ард түмэн харсан, үзсэн, дуулсан. Цэнхэр булангийн хамгийн том цолтой тамирчин рингний “шүүгчтэй” нийлж байгаад улаан булангийн тамирчдыг хэмх балбаж орхив. Үр дүнд нь ард түмэн хохирсон. Гэхдээ хэмх балбуулсан улаан булангийн тамирчид зүгээр бууж өгөхийг хүссэнгүй. Рингний шүүгчтэй нь, том цолтой тамирчинтай ялахын төлөө зүтгэж байна. Булхай луйвар, мөнгө дийлэх үү, шударга үнэн, ард түмэн дийлэх үү гэдгийг ач тач үзэж байна. Одоо улаан булангийн тамирчдад ард түмний дэмжлэг л хэрэгтэй. Булхайтай тоглолтын үр дүнд ард түмэн хожихгүй, харин ч хохирно.
О.Анир