2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Төгрөг гол үерийн түвшинг 20 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см давсан байдалтай байна.
Иймд дээрх голын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс