Америкт 1.4 сая орчим захилагчтай “Glamour” сар тутмын сэтгүүл хорвоо ертөнцийг өөрчилж байгаа, зоригтой, бусдад үлгэр дуурайлал болж буй эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор "Оны шилдэг эмэгтэйчүүд" нэртэй арга хэмжээгээ зохион байгууллаа. Энэ жилийн шилдгээр тодорсон эмэгтэйчүүд, улс төр, загвар болон урлаг зэрэг янз бүрийн салбарын төлөөллүүд юм байна. Дуучин Жениффер Лопезыг дуу хөгжим, кино болон загварын салбарт амжилттай ажиллаж байгааг нь үнэлэн шилдгээр тодруулжээ.
Улаан хивсний ёслол дээр Нью-Йоркийн уугуул тэрээр шагнал хүртсэндээ баяртай байгаагаа хэлсэн байна.
Женнифер хэлэхдээ "Энд үнэхээр гайхалтай сайхан байна, би энэ арга хэмжээнд дуртай, эмэгтэйчүүд бусад эмэгтэйчүүдээ хүндэтгэж, дэмжиж, амжилтыг нь үнэлж байгааг харахад надад үнэхээр сайхан санагддаг, миний хувьд энэ жил амжилтаар дүүрэн гайхалтай байлаа, энэ оныг ийм байдлаар үдэж байгаа нь үнэхээр сайхан байна" гэжээ.
Э.АМАР