Тоншуул шувуу хооллохын тулд гайхалтай хошуугаараа секундэд зургаан метрийн хурдтайгаар модыг олон давтамжтай тоншдог. Тэгэхээр тоншуул яагаад толгойдоо ямар нэг бэртэл гэмтэл авдаггүй юм бол оо? Харин хоёр жилийн хугацаанд өндөр хурдтай камер болон CT сканнер ашиглан судалгаа явуулсан Хятадын Бейханы их сургуулийн судлаачид энэ асуултын хариултыг олсон гэж үзэж байна.
Профессор Фан Юбогийн хэлж байгаагаар үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Түүний хэлснээр юун түрүүнд тоншуулын хошуу нь цохилтоос үүсэх доргилтын хүч тархийг гэмтээхээс сэргийлдэг өвөрмөц бүтэцтэй гэнэ. Профессор ярихдаа шувуу модыг тонших явцад ихэнх даралт хошууны доод хэсэгт төвлөрсөн байдаг гэсэн байна. Түүнчлэн шувууны хэлний урт мөгөөрс толгойг ороож, үүнийг суудлын даруулга шиг хамгаалдаг байна.
Тоншуулын хошууны бүтцээс санаа авч илүү сайн дуулга, суудлын даруулга, болон хүнийг бусад бэртэл гэмтлээс хамгаалах хэрэгслүүдийг бүтээж магадгүй гэж эрдэмтэд найдаж байна.
Тархины гэмтэл нь залуу хүмүүсийн нас барах гол шалтгаан бөгөөд тархи толгойны бэртэл гэмтлийн 51 хувь нь спортын болон авто ослоос үүдэлтэй байдаг.
Докторантаар суралцаж байгаа оюутан Ван Лижен гудамжнаас шархадсан тоншуул олсныхоо дараа судалгаа хийх санааг олжээ. Тоншуулыг эмчилж эрүүл болгосныхоо дараа тэрээр судалгаа туршилтын сайн хэрэглэгдэхүүнтэй болсон байна.
Ван хэлэхдээ "Маш цөөхөн хүн энэ судалгааг хийсэн, зарим нийтлэлд энэ шувууг олж, өсгөхөд маш хэцүү гэдгийг дурдсан байсан, гэхдээ бид тоншуулыг өсгөж чадсан, надад үнэхээр сайхан санагдсан" гэжээ.
Харин шувуу үхсэн хэдий ч судлаачид маш чухал байж болох судалгааг ийнхүү амжилттай хийсэн байна.
Э.АМАР