Өвөл ойртож байгаа энэ үед Хонгконгийн ресторанууд зочиддоо могойн махаар хийсэн шөлөөр үйлчилж байна. Энэ хэвлээр явагчийн махаар хийсэн шөл эрүүл мэндэд маш тустай гэнэ.
Хар кобра бол дэлхийн хамгийн хортой, хүний амь насанд халтай могойнуудын нэг юм. Энэ төрлийн могойнд хатгуулсан хүн дөрвөн цагийн дотор эмнэлэгт хандахгүй бол амиа алдах аюултай. Харин Хонгконгод ресторан ажиллуулдаг хатагтай Чаогийн хувьд Азийн хамгийн хөнөөлтэй могойнуудын нэг бол оройн зоог юм. Тэрээр могойны маханд уургийн агууламж маш өндөр байдаг, харин өөхгүй, холестерин агуулаагүй байдаг хэмээн ярьсан байна.
Түүний эзэмшдэг Хонгконг дахь ресторан могойны шөл хийдэг эртний уламжлалтай. Могойны махаар хийсэн шөл бронхит болон бусад өвчнүүдийг анагаах чадалтай юм байна. Хатагтай Чаогийн эцэг 1960 –аад оны эхээр байшин худалдан авсныхаа дараа гэртээ могой авчирч, хоол хийж эхэлжээ. Гэхдээ орчин үед зарим нэг зүйл өөрчлөгдсөн гэхэд болно. Залуу үеийнхний дунд могойн шөлийг бэлтгэж чаддаг хүн цөөхөн байгаа юм.
Таван янзын могойн махаар шөл хийдэг бөгөөд хортой болон хоргүй могойн махаар бэлтгэсэн шөлний аль аль нь эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг гэнэ. Хонгконгод үйл ажиллагаа явуулдаг дээд зэргийн Хятад ресторанууд могойн махаар шөл хийх уламжлалыг авч үлджээ.
Дээд зэрэглэлийн ресторанаас эхлээд жижиг хоолны газруудад хооллож байгаа хүмүүс могойн махаар хийсэн шөл эрүүл мэндэд тустай гэдгийг ам нэгтэй хэлж байна.
Э.АМАР