Аялагчид, амрагчид, жуулчид арьсанд сайн, дотор эрхтний өвчлөлд сайн зэрэг ер нь л хүний биеийн эрүүл мэндэд сайн гэдгээр Сөнөсөн тэнгисийн давстай усанд орох дуртай. Израйль болон Иордан улсуудын дунд орших энэ нууранд амьд амьтан ургамал, загас жараахай амьдрах боломжгүй маш их давстай болохоор сөнөсөн тэнгис гэж нэрлэжээ. Сөнөсөн тэнгисийн ус жирийн давсархаг нуурнаас даруй 8 дахин их давстай байдаг аж. Гэтэл Германы эрдэмтдийн судалгаагаар сөнөсөн биш сөнөөгүй тэнгис болох нь батлагджээ. Германы Макс Планк Институтын эрдэмтэд сөнөсөн тэнгисийн ёроолоос дээж авч шинжилж үзсэн байна. Тэд давстай усанд зохицсон шинэ төрлийн бактери, замаг байгааг илрүүлжээ. Мөн шумбагчид 7 хоног гаруй усны гүнд шумбаж судалгаа хийсний дараа тэдний арьс түлэгдэж, хөхөрч хавдсан байжээ. Эрдэмтэд тэнгисийн гүнд амьдардаг жижиг хорхиойнуудыг ч мөн олж илрүүлжээ. Судлаачдын арьс давсанд түлэгдсэнээс гадна жижиг хорхойнуудад хазуулсан байна. Сөнөсөн тэнгист Иордан голоос өөр цутгадаг гол мөрөн гэж байхгүй. Зөвхөн борооны усаар тэтгэгддэг энэ ус яагаад хүний биед сайн, хүний өвчнийг эдгээх чадвартай, арьсны өвчнийг эдгээдэг нь нууц хэвээр байгаа юм. Хурц нар шарах үед усны төвшин доошилж, давс, эрдэс бодис нь ил гарч ирдэг байна. 1930-аад онд сөнөсөн тэнгист давстай орчинд амьдардаг бактери байгааг илрүүлжээ. Гэхдээ тухайн үед усны гүнд шумбаж судалгаа хийхэд хүндрэлтэй байсан байна. Эрдэмтэд жирийн давстай нуурны ургамал, амьтан амьдарч чаддаггүй маш их давстай тэнгист яаж бактери, замаг, хорхой амьдарч байгааг, тэдэнд өөрсдийгөө давсны түлэгдэлтээс хамгаалах ямар зохилдолгоо байгааг судалж байна.
Shuum.mn
Shuum.mn