“Викториас Секретс” дотуур хувцасны загварын шоуны сахиусан тэнгэрүүд, загвар өмсөгчид дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүд байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Загвар өмсөгчид нэг удаа тайзан дээр алхаж, шоу үзүүлэхийн тулд маш олон өдөр бэлтгэж, хоолны дэглэм барьдаг байна. Жишээ нь Бразилын алдарт загвар өмсөгч Адриана Лима, хувийн дасгалжуулагчийнхаа хамтаар өдөрт хоёр удаа дээсэн дээр үсэрч, бодибилдингээр хичээллэдэг. Хоолны дэглэмийн хувьд өдөрт мөстэй уураг витаминаар баяжуулсан шэйк бүхий шингэн болон дөрвөн литр ус уудаг байна. “Викториас Секретс” шоу эхлэхээс ес хоногийн өмнөөс хоолны дэглэм барьж, ердийн хоол идэхгүй зөвхөн шингэн зүйл, өндөг төдий хэрэглэдэг байна. Харин шоунаас хоёр өдрийн өмнө усаа багасгаж, 12 цагийн өмнө огт ус уухаа больдог байна.
“Огт шингэн уухгүй бол биеийн шингэн багасч, зарим тохиолдолд 8 паунд буюу 4 кг турдаг” гэж ярилцлага өгч байжээ.
Дэлхийн хамгийн алдартай загварын шоунд орох гэж загвар өмсөгчид маш их хичээж, хоолны дэглэм барьдаг байна. Учир нь “Викториас Секретс” шоуг зохион байгуулахын тулд 10 сая орчим доллар зарцуулдаг. Дэлхийн 90 гаруй улсын 90 сая үзэгч шоуг шууд үздэг юм байна. Энэ удаагийн “Викториас Секретс” шоу энэ сарын сүүлээр болно. Загвар өмсөгчид одооноос хоолоо сойж, дэглэм бариад эхэлжээ. 11 дүгээр сард талархлын баяр болж хүмүүс идээлж ундаалдаг. Харин загвар өмсөгчид эсрэгээрээ хоолоо сойх нь ээ. Гэхдээ хоолны дэглэмээ өөрөөр барьдаг загвар өмсөгчид байна. Жишээ нь нэг загвар өмсөгч ногооны салад, будаа, сам хорхой, зэрэг хөнгөн хоол идэж дэглэм барьдаг байна. Гэхдээ л загвар өмсөгчид шоуны өдөр тодорхой хэмжээнд юм идэж байх ёстой. Учир нь тэд өдөржингөө тайзан дээр алхана. Алхахдаа сахиусан тэнгрийн далавч, даруулга зэрэг хүнд хувцас өмсөж яавдаг учир маш их ядарч туйлддаг гэнэ.
Shuum.mn