Бритни Спирс гоо сайхны мэс засалд орохыг хүсч байгаа тухай Америкийн In Touch сэтгүүлд бичжээ. Сэтгүүлд нийтэлснээр 12-р сарын 02-нд 30 хүрэх гэж буй Бритни өөрийн биеийн хэлбэр галбиртаа сэтгэл дундуур байгаа бөгөөд "хөгширч", биеийн зарим хэсгээрээ жин нэмсэн нь түүнд таалагдахгүй байгаа гэнэ.
Хувийн дасгалжуулагчтай хичээллэж байгаа Спирс бүр гоо сайхны мэс засалчтай уулзсан талаар шар сэтгүүл дэлгэсэн байна. Гэхдээ In Touch энэ талаар нарийн мэдээллийг өгөөгүй аж.
Ямартай ч In Touch сэтгүүлд Бритни мэс засалд орох талаар сонирхож байгаа гэж бичсэн нь худал гэдгийг дуучинтай ойр ажилладаг эх сурвалж http://www.gossipcop.com сайтад мэдээлжээ.
Бритниг тойрсон хов жив ийнхүү тасрахгүй байгаа ч түүний Femme Fatale цомогт багтсан "Criminal" буюу "Гэмт хэрэгтэн" дуу есдүгээр сарын 30-нд гарснаасаа хойш олон орны чартад чамгүй ажилт үзүүлсэн байна.
Э.АМАР