Америкийн ерөнхийлөгч Барак Обама Ахмад дайчдын өдрөөр Вашингтон хотод байдаг нэр нь үл мэдэгдэх баатруудын хөшөөнд цэцэг өргөлөө. Иракт явуулсан дайн энэ оны сүүлээр дуусгавар болж, Афганистанаас дахин цэргээ гаргах гэж байгаа энэ үед Обама болох гэж буй зарим чухал үйл явдлуудын тухай мэдэгдэл хийсэн байна. Тэрээр хэлэхдээ "Хэдхэн долоо хоногийн дараа Иракт урт удаан үргэлжилсэн дайн эцэс болно, Афганистанд явуулж буй бидний өөрчлөлт шинэчлэлт ахицтай байгаа, Америкчууд, манай цэргүүд эх орондоо ирэх гэж байна" гэжээ.
Обама түүнчлэн Америкчуудад хандан армид алба хааж байсан хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Цагаан ордны тэргүүн "Тэдэнд чадвар чадал бий, манай засгийн газарт тэдний эх оронч үзэл, үүргээ ухамсарласан байдал хэрэгтэй, тийм учраас би холбооны засгийн газарт армид алба хааж байсан хүмүүст цаашид ажлын байр олгохыг үүрэг болгосон, би 9.11-ээс хойш дайн тулаанд оролцож байсан 100.000 хүнд ажлын байр олгохыг компаниудын удирдлагуудад уриалсан, өчигдөр зарим компаний удирдлагууд Мишелтэй уулзаж, энэ уриалгыг зөвшөөрнө гэдгээ зарласан" гэж мэдэгдсэн байна.
Армид алба хааж байсан хүмүүсийн дунд ажилгүйдлийн төвшин 12.1 хувь байна. Харин Америкт үндэсний хэмжээнд ажилгүйдлийн төвшин есөн хувьтай байгаа юм.
Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан 1.800 гаруй Америк цэрэг амь үрэгджээ. Харин Иракт явуулсан дайнд 4.500 орчим цэрэг амь эрсэдсэн байна.
Э.АМАР