Голланд инженерүүдийн хэлж байгаагаар нарны эрчим хүчээр ажилладаг, элсэн цөлд мөс бий болгох зориулалттай аварга том машин бүтээх төлөвлөгөөг биелүүлэхэд нэг алхам ойртсоныг туршилтын эхний үр дүн харуулж байна. Хөргөгч үйлдвэрлэдэг Кофли компаний судалгааны багийнхан цөлийн агаарын хэм, салхины хүч зэргийг хиймлээр бий болгосон нөхцөлд туршилт явуулж машины ажиллах зарчмыг баталсан гэдгийг төслийн менежер Эрик Хүгэдорн хэлжээ.
"Сан Глэйшер" нэртэй энэ төхөөрөмжийг бүтээх санааг уран бүтээлч, байгаль орчныг хамгаалах ажиллагаанд идэвхитэй оролцдог Аап Верхегген гаргажээ. Тэрээр хэлэхдээ "Уур амьсгал өөрчлөгдөж байгаа учраас бид арга хэмжээ авах ёстой, би боломжгүй зүйлийг боломжтой болгож чаддагаа харуулахын тулд цөлд хиймэл мөсөн зоорь бий болгох гэж байна" гэжээ.
Навч хэлбэрийн аварга байгууламж 20 метр урт, дөрвөн метр өндөр байх бөгөөд 200 метр квадрат нарны эрчим хураагч самбарын үүсгэх эрчим хүчээр ажиллана. Агаараас чийгийг авч, хөлдөөхөд зарцуулагдах эрчим хүчийг нарны эрчим хүч хураагуур үүсгэх хүчин чадалтай гэдгийг Кофли компаний ахлах инженер жан Ян Алкамада хэлжээ.
Сан Глэйшер нэртэй төхөөрөмжийг яг хаана байрлуулахаа хараахан шийдээгүй байгаа гэнэ. Гэхдээ судалгааны багийнхан үүнийг хаана ч байрлуулсан ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Э.АМАР