logo
Ургацын баяраа тэмдэглэжээ

Ургацын баяраа тэмдэглэжээ

2011/11/14
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хувьд манай улсын нийт ургацын 30 орчим хувийг дангаараа тариалдаг газар тариалангийн томоохон бүс нутаг. Тус сум энэ жил нэгж га талбайгаас 14.5 цн буюу 40076 тн ургац хураан авсан амжилтаар өнгөрсөн амралтын өдрүүдэд ургацын баяраа тэмдэглэжээ. Ургацын баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт болон аймаг сумдын удирдлагууд, албаны хүмүүс оролцсон байна.
Энэ үеэр ургац хураалтын амжилтаа дүгнэж, алдаа оноогоо ярилцаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн хамт олон, тариаланчидаа шагнаж урамшуулахын зэрэгцээ өөрсдийн тарьж ургуулсан жимс ногооны үзэсгэлэн худалдаа явуулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулжээ. Тэр дундаа энэхүү газар тариалангийн бүс нутгийнханд улс аймгийн чанартай томоохон хэмжээний тэмцээн уралдааныг зохион байгуулах боломж бүхий бүсийн хэмжээний спорт цогцолборыг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсон нь газар тариаланчид, сумын ард иргэдийг баяруулсан үйл явдал болсон аж.
Энэхүү 500 хүний суудалтай спортын иж бүрэн цогцолборыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогтын дэмжлэг туслалцаатайгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулж байгаа бөгөөд энэ нь хүний төлөө хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт сум орон нутагт сүндэрлэж байгааг сумын удирдлагууд онцолж, гүн талархал илэрхийлжээ. 
Shuum.mn     
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш