26 настай Крис Бирк бэлтгэл хийж байхдаа ар нуруугаараа эргэхээр оролдох үедээ хүзүүгээ гэмтээж, улмаар цус харважээ. Харин эдгэснийхээ дараа тэрээр банкны ажлаа орхиж, үсчин болсон байна. Мөн Крис спортыг үзэн ядах болжээ. Үүгээр ч барахгүй тэрээр найз бүсгүйтэйгээ тавьсан сүйгээ цуцалж, эрэгтэй хүнтэй болзоонд явж эхэлсэн байна.
Крис "Ухаан орсон чинь би гэй болчихсон байсан, одоо ч тийм хэвээр байна, энэ хачин сонсогдож байгаа ч ухаан орсны дараа надад шууд өөр мэдрэмж төрсөн, би эмэгтэйчүүдийг сонирхохоо больсон байсан" хэмээн ярьжээ.
Тэрээр цааш ярихдаа "Би өмнө нь хэзээ ч эрэгтэй хүнд татагдаж байгаагүй, бүр ямар ч гэй найз байгаагүй, гэхдээ өмнө нь би хэн байсан нь надад хамаагүй болж, өөрийн мэдрэмжээ дагахаас өөр аргагүй болсон" гэсэн байна.
Осолд орохоосоо өмнө Бирк найз охинтойгоо тусдаа гарахаар төлөвлөж байсан бөгөөд амралтын өдрөөр рэгби тоглож, багийнхантайгаа уудаг байжээ. Өмнөд Уэльсийн Ystrad Mynach хотод амьдардаг Бирк хэлэхдээ "Би гэнэт өмнөх амьдралынхаа бүх зүйлийг үзэн ядах болсон, найзуудтайгаа нийцэхээ больж, спортыг үзэн ядаж эхэлсэн, бас ажил маань уйтгартай санагддаг болчихсон" гэсэн байна.
Тэрээр цааш ярихдаа "Би гадаад төрхөөрөө бахархаж эхэлсэн, үсээ цайруулж, хусах зэргээр янз бүрээр өөрчилсөн, хүмүүс өмнө нь намайг нэг их анзаардаггүй, мэддэггүй байсан, шинэ өнгө төрхтэй болсон учраас илүү өөртөө итгэлтэй болсон, би урьд урьдынхаасаа илүү аз жаргалтай байна" гэжээ.
Үсчин болсон Бирк одоо өөрийн хамтрагч 19 настай Жак Павелтайгаа амьдардаг байна.
Хоёр жилийн өмнө Английн Малверн хотод амьдардаг Алан Браун цус харвалтаас ухаан орсныхоо дараа маш сайн зурдаг болсон тухай мэдээлэл гарч байсан юм. Өмнө нь түүнд ийм төрлийн авъяас илэрч байгаагүй байна. Гурван хүүхдийн аав Браун цус харвасан нь түүний тархины бүтээлч үйл ажиллагаа хариуцдаг хэсгийг идэвхижүүлсэн байх гэж хэлж байжээ.
Харин Бирк өөрийн өөрчлөлтөндөө огтхон ч харамсахгүй байгаа юм.
Цус харвалтын нийгэмлэгийн төлөөлөгч Жо Корнер тайлбарлахдаа "Эдгэрэх үед өвчтөний тархинд мэдрэлийн эсүүд шинээр холбогддог, энэ нь дуудлага, магадгүй бэлгийн өөр чиг хандлага гэх мэт тухайн хүний мэддэггүй байсан зүйлүүдийг бий болгож болно" гэжээ.
Э.АМАР