Канадын тэргүүлэгч худалдааны банк, уул уурхайн салбарын тэргүүлэгч хөрөнгө оруулагч “Форбес энд Манхаттен”-ны үүсгэн байгуулагч ноён Стан Барти Монгол Улсад зочиллоо. Тэрээр аялалынхаа хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзах бөгөөд Монголын уул уурхайн компаниудыг дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах замаар хүчирхэг болгоход нь туслах гүүр болохыг хүсч байгаагаа илэрхийлж байгаа юм.
Форбес энд Манхаттен корпорацийн бүрэлдэхүүнд үндсэн хөрөнгө бүхий 40 гаруй компани нийт 29 оронд үйл ажиллагаа явуулж байна. Канадын Торонто хотод толгой компани нь байрладаг бөгөөд дэлхий дамнан тархсан салбар оффисууд, үл хөдлөх хөрөнгүүдтэй Форбес энд Манхаттен корпорац нь ашигт малтмалын салбарт тэргүүлэгч байгууллага бөгөөд шинэ тулгар болон хөгжиж буй компаниудад хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн үйлчилгээ, санхүү, хөрөнгө оруулалт, маркетинг, менежмент, текникийн өндөр түвшний туслалцаа дэмжлэг үзүүлэх замаар асар өндөр санхүүгийн амжилт авчирдаг туршлагатай.
Чансаатай хөрөнгийг илрүүлж, хөрөнгийн зах зээлд амжилттай гаргадаг нь Форбес энд Манхаттены онцлог. Форбес энд Манхаттены үндсэн гол хүчин чадал нь корпорацийн 200 гаруй техник, санхүү, хууль, маркетингийн мэргэжилтнүүд болон арын албаны чадварлаг дэмжлэгээс бүрдсэн хүчирхэг багт оршино. Форбес энд Манхаттены амжилтын бас нэг нууц нь геополитикийн рискийг амжилттай тооцоолж, дэлхийн хэмжээний олон улсын зөвлөлийн баг бүрдүүлэн ажилладаг. Форбес энд Манхаттенд TSX, TSX-v, ASX, JSE болон BVL жагсаалтад орсон 30 гаруй компаниуд багтдаг.
Ноён Стан Барти байгалийн баялгийн ашиглалтын салбарт чадварлаг менежмент, техникийн туслалцаа, чанартай хөрөнгө оруулалт хийх замаар асар их амжилтанд хүрсэн алсын хараатай бизнесмен. Түүний үүсгэн байгуулж удирдаж буй компани нь сард дунджаар 100 сая гаруй долларын хөрөнгө оруулалт хийж байдаг бөгөөд түүний тусламжтайгаар өнгөрсөн 4 жилийн туршид нийт 5 тэрбум гаруй долларын хөрөнгийг амжилттай босгосон юм.
Shuum.mn