logo
Б.Маралжингоо өөрийнхөө гадаад төрхийг Британий алдарт дуучин Эми Уайнхаустай адилхан хэмээн дүгнэдэг

Б.Маралжингоо өөрийнхөө гадаад төрхийг Британий алдарт дуучин Эми Уайнхаустай адилхан хэмээн дүгнэдэг

2011/11/14
Ажил буцалсан өдрүүд шувтарч, хийсэн бүтээснээ дүгнэн аагтай, хийцтэй цайгаа амтлан суугаа уншигч таны гэрт TV ZONE сэтгүүлийн шинэхэн дугаар зочилж байна. Урьсан айлд гар хоосон очдоггүйн адилаар хүндтэй зочин TV ZONE сэтгүүл тань богцоо задалж, таны болон танай гэр бүлийн гишүүдийн оюуны их далайд мэдлэг, мэдээлэл нэмэрлэх бэлгээ тараая.
    Сэтгүүлийн эхний нүүрүүдэд та бүхний унших дуртай оддын шар мэдээлэл сонирхолтой гэрэл зургийн хамт байрлалаа. Та эндээс гоолиг бүсгүйчүүдийн хүчтэй өрсөлдөөн дунд зохиогдож өнгөрдөг, чанар чансаа өндөртэй “Гоёл-2012” наадмын зохион байгуулагчдын зүгээс хийх эрс шинэчлэлтүүдийн талаар уншаарай. Харь оронд Монгол улсынхаа нэрийг дуурсгаж яваа дуучин Б.Амархүүгийн шинэ уран бүтээлүүдийн сонин хачин хийгээд түүний Москва хотноо нээсэн продюссерийн төвдөө авьяас зүтгэлтэй ч мөнгө санхүүгийн боломжгүй  элэг нэгт монгол залуусаа дэмжин ажиллах их зорилгоос хуваалцаарай. Рок, поп, реп гэсэн хөгжмийн гурван урсгал гурван өөр хэмнэл, аясыг нэгэн дуунд цогцлоон, гурван өөр “ертөнц”-ийнхнийг нэгэн агаараар амьсгалуулж яваа ах дүү гурвын уран бүтээлийн олз омгоос,  Монгол попыг монгол үндэстний тусгаар тогтносон өдрөөр “эгшиглүүлэх”  дуучин Д.Болдын тоглолтын монгол бэлэг юу байх талаар сонирхоорой. Мөн дуу хоолойны чадал чансаанаас гадна гадаад үзэмжиндээ чамгүй хувьсал хийн хүчтэйхэн гарч ирсэн дуучин Б.Маралжингоо өөрийнхөө гадаад төрхийг Британий алдарт дуучин Эми Уайнхаустай адилхан хэмээн дүгнэдэг шалтгааных нь хариуг шар хуудсаас уншихыг зөвлөе.
Хэдийн тодорхой хүрээний уншигчдтай болж, талархлыг нь хүлээсэн “Энэ сэдвээр…” булан “Хаан” хэмээх өргөмжлөгдсөн хочтой хэрэглэгч таны зөрчигдсөн эрхийн талаар “Зарагдсан барааг буцаахгүй” гарчиг дор хөндөж байна.
Кино урлагийн дээд шагнал Оскарын алтан цомын отгон эзэн, үзэсгэлэнт “хар хун ” Натали Портмэний дотоод ертөнцөөр энэ удаагийн “Карьер” булан уншигч та бүхнийг аялууллаа.
Гоо сайхан ертөнцийг аварна.  Харин бүсгүй та өөрийнхөө гоо сайхныг аврахын тулд юуны түрүүнд арьсыг хамгаалагч витаминуудыг хэрэглэх ёстой гэнэ. Харин эдгээр амин дэмүүдийг ямар хүнсний бүтээгдэхүүнээс олж хүртэх талаар  “Гоо сайхан” булан танд тусална.
“TV ZONE” сэтгүүлийн бэлэг гэр бүлийн гишүүн бүрт хангалттай хүртэх учраас спортод хорхойсдог эрчүүд та бүхэн энэ талаарх цогц мэдээлүүдийг хаанаас олж уншихаа хэлүүлтгүй мэдэх биз.
Өхөөрдөм бяцхан хүүхдүүд минь бал харандаагаа бариад наашаа ойртон суугаарай. Өнгийн харандаатайгаа хамт төөрдөг байшингаар аялаж, гарах зөв гарцаа төвөггүй олоорой.
Мэдээж амралтын өдөр учраас уншигч та бүхэнд завтай цаг хангалттай бий. “Зав гарлаа” буланд саатаж, үгийн сүлжээ бөглөж, хөнгөхөн наргиа бэлэглэх онигоо уншиж, шидэт зургаа харж зугаацахыг урьж байна.
Мөн зав цагийг тань хэмнэх монгол орос телевизийн хамгийн олон хөтөлбөрүүд манай сэтгүүлд багтсан байгааг танд дуулгахад таатай байна.

Ингээд халуун дулаан гэртээ таатай угтан авсан үнэнч уншигч танд баярлалаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш