Ийм хэрэг Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутагт гарсан байна. Нарангийн голын 128 дугаар гудамжинд хохирогч залууг үл таних хоёр эрэгтэй барьж аван булчинд нь үл мэдэгдэх шингэн тарьчихаад арилж өгчээ. Энэ хэргээ үйлдэхээс өмнө тэд хохирогчид “Чамайг далд хайрлаж явдаг. Үүнээс хойш үргэлж уулзаж байя” гэж хэлсэн байгаа юм.
Энэ тухай мэдээллийг тус гудамжинд суух иргэн Г буюу хохирогчийн ах цагдаад мэдээлсэн бөгөөд дүүгийнх нь бие маш муу байна хэмээн хэлжээ. Ямартай ч хохирогчийг эмнэлэгт хүргэжээ. Одоогоор түүний бие тааруухан байгаа гэнэ. Хохирогчийн мэдүүлснээр гэмт этгээдүүдийн тарьсан шингэн улаан хүрэн өнгөтэй байсан аж. Энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.