Хятадын хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг, засгийн газрыг шүүмжлэгч, энгийн иргэдийн эрх ашгийг зөрчиж буй зүйлсийг хүчтэй шүүмжилж ард түмний дуу хоолой болдог байсан Ай Вэйвэйгийн гэрийн гадна зарим иргэд цуглаж, хашаа руу нь мөнгөтэй дугтуй шидэх болжээ. Тэд татвараас зайлсхийсэн хэмээн буруутгагдаж, саяхан 15 сая юан буюу 2.4 сая долларын торгууль төлөхөөр болоод байгаа уран бүтээлчид цөөн хэдэн долларыг хандивлаж байгаа нь энэ юм.
Олон мянган хүн 80 гаруй хоног хоригдсон Ай Вэйвэйд гараа сунган тусалж байна. Түүнийг буруутгасан нь улс төрийн зорилготой байсан гэдгийг зарим хүний эрхийн идэвхитнүүд хэлж байгаа юм.
Бээжин хотод байдаг түүний гэрийн гадна хүмүүс өдөр бүр ирж, түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлдэг байна. Ай Вэйвэй суллагдсан ч тэрээр сэтгүүлчидтэй уулзах нь хориотой байгаа аж.
Түүнийг дэмжихээр ирсэн хүмүүстэй түүний ээж Гао Ен ярилцсан байна. Тэрээр хүүгийнхээ эрүүл мэндийн талаар, мөн 11-р сарын 16-ны эцсийн хугацаанаас өмнө торгуулийг төлж чадахгүй бол юу болох бол гэдэгт санаа зовж байгаагаа хэлжээ.
Ихэнх хандивлагчид интернэтээр дамжуулан мөнгө илгээж байгаа бөгөөд одоог хүртэл 1.4 сая доллар цугларчээ. Улам олон хүнийг хамарч буй энэ ажиллагаа нь хууль бус байж болохыг засгийн газар анхааруулсан байна. Хятадын эрх баригчид Ай Вэйвэйг эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан. Гэхдээ үүнийг үндэслэлгүй, улс төрийн зорилготой гэж үзэх хүн маш олон байна.
Шувууны үүр цэнгэлдэхийг барихад зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр суллагдсанаасаа хойш харьцангуй нам жим байгаа ч дэмжигчдийнхээ өгсөн мөнгийг эргүүлэн төлнө гэдгээ амлажээ.
Э.АМАР