Шинэхэн уран бүтээлээ ар араас нь өлгийдөн авч буй жинхэнэ уран бүтээлч залуу дуучин А.Түмэн-өлзий. Өөрийн гэсэн өвөрмөц хоолойгоор, содон аялгуутай шинэлэг дуу амилуулж яваа дуучинтай уншигч таныг уулзуулж байна.
-“Хайр ирнэ” цомгийн баяраа хийгээд удаагүй байгаа байхаа?
-Тиймээ. Энэ сарын 13-д цомгийнхоо баярыг хийсэн. Дашрамд хэлэхэд өөрийн төрсөн өдрөөрөө “Хайр ирнэ”цомгийн баяраа хийсэн нь миний хувьд давхар баяр болсон. Энэхүү баярт маань миний хайрлаж хүндэлж явдаг уран бүтээлчид болон дотны ах эгч, анд найзууд гээд 40 гаруй хүн хүрэлцэн ирсэн. Гавьяат Энхзул, Оюумаа, Уянгаа, Хишигбаяр, Дэлгэрмаа гээд мөр зэрэгцэн яваа залуу уран бүтээлчид оролцсон. Мөн халимагийн алдарт дуучин Цагаан зам ах маань намайг хүндэтгэн ирж уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьсан нь их бахархам сайхан санагдсан.
-Анхныхаа тоглолтыг хэзээ хийхээр төлөвлөж байна даа?
- Ирэх жил тоглолтоо хийе гэж бодож төлөвлөж байгаа. Нэгэнт уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байгаа болохоор маш олон зүйлийг амжуулах хэрэгтэй байна. Чанартай, сайн уран бүтээлийг урын сандаа нэмэх нь нэн түрүүн хийх ёстой ажил маань. Тэрнээс биш хүмүүст билет шахаж, хүчээр хаа нэгэн газар цуглуулъя гэж бодохгүй байна.Дууг минь сонсдог дагаад аялдаг тийм л үзэгчид миний тоглолтын чимэг байх ёстой гэж боддог. Харин дараагийн цомгоо гаргах бэлтгэл ажил эхлэсэн.Энэхүү шинэхэн өлгийдөж авах цомогтоо ардын болон ард түмний минь амь болсон 60-70-аад оны дуунуудыг өөрийн хоолойн онцлогт тохируулан дуулахаар төлөвлөсөн.
-Та 21-н цагаан дарь эхийн тарнийн дууг амилуулан дуулсан. Энэ тарни хүмүүст их хүрч байгаа бололтой?
-Сарандаваа эгч 21-н цагаан дарь эхийн тарнийг долоон дуучнаар эгшиглүүлэн залсан. Миний хувьд энэхүү гайхамшигтай бүтээлийн гурван тарнийг амилуулан хөгжөөсөндөө их билэгшээж байгаа. Үүнээс гадна тун удахгүй энэ сарын сүүлээр Цэн.Эрдэнэбатын аялгуу Ш.Лхамноржмаагийн шүлгээр бүтсэн “Чамдаа” дууны зураг авалтын ажлаар Бээжин хотыг зорих гэж байна. Энэ дуу бол поп чиглэлийн маш өвөрмөц шийдэлтэй сайхан дуу болсон. гэж би хувьдаа боддог. Харин Бямбабаяр багшийн хөгжим “Миний монгол” дууг поп Дуучин Алтанцэцэг, Маралжингоо, Уянга, Отгонжаргал бид тав хамтран дуулж байгаа юм. Удахгүй олны хүртээл болно. Ер нь олны талархал хүлээхийн өмнө мундаг уран бүтээлчдийн итгэлийг дааж хамтран ажиллах нь маш чухал юм байна гэдгийг маш сайн ойлгосон.
-Ер нь шинэ залуу тэр тусмаа эмэгтэй уран бүтээлчдийг хардах хүн олон байдаг. Тодруулбал спонсорын тал дээр гэх үү дээ?
-Хардлага ихтэй хүмүүст хэлэхэд цэвэр уран бүтээлийг дэмждэг олон хүмүүс байдаг юм шүү гэж хэлмээр байна. Харин эдгээр уран бүтээлд хайртай хүмүүсийг уран бүтээлчидтэй нь холбон хардаж, сэрдэж, нэр хүндийг нь унагадаг. Дуучин Хишигбаяр, Дэлгэрмаа хоёрын цомог болоод тоглолтыг ивээн тэтгэж, хамтран ажилладаг, урлагт элэгтэй хүн миний цомгийг ч бас дэмжиж ажилласан. Ер яагаад эмэгтэй хүнд итгэл үнэмшил төрүүлдэггүй юм бэ гэх хувийн бодол ч төрдөг. Харин ч манай хүүхнүүд маш их хүчтэй байгаа .
-Одоогоор мэрэгжилийн байгуулагт харъяалагдаж байна уу эвсвэл чөлөөт уран бүтээлч үү?
- Би Улаанбаатар чуулгат дуучнаар ажиллаж байсан. Харин одоогоор бол чөлөөт уран бүтээлч хүн. Ер нь уран бүтээлч бүхэн харъяалтай байх хэрэгтэй юм шиг санагддаг л даа. Магадгүй эргээд ямар нэгэн чуулгын дуучин болох байхаа.
-Гэртээ хэдүүлээ амьдардаг вэ?
-Би айлын ганц охин. Аав ээжтэйгээ амьдрдаг
-Тэгвэл нэлээд эрх дураараа байхаа?
-Айлын ганц охин болоод ч тэр үү аав ээждээ бол хачин энхрий шүү
-Бусдад гомдож тунисан үедээ сэтгэлийхээ салхивчийг хэрхэн яаж нээдэг вэ?
-Аль болох аргадуулахыг хичээдэг. Гэхдээ буруу бүхнээ зөвтгөөд уучлуулах ч юмуу эсвэл заавал хэн нэгнийг буулгаж авъя гэж боддоггүй, өөрийхөө зөв зүйл дээр яг л дайчин баатар мэт бат зогсдог.
-Хэр дурламтгай вэ?
-Би дурламтгай биш ээ. Ер нь л их сэтгэлийн хаттай гэж өөрийгөө дүгнэдэг, тэр тусмаа дурлал дээр бол маш чанга хатуу шүү.
- Нууц биш бол өмнө нь үерхэж байсан найз залуугаа нилээн гомдоогоод салсан гэж сонссон юм байна?
-Нуугаад байх зүйл байхгүй. Бас найз залуугаа тэгж ихээр гомдоосон зүйлгүй. Бид хоёр хоёр жил хамт амьдарсан. Мэдээж салалт бүхэн сайхан байдаггүй ч гэсэн болж бүтэхгүй болоод л хоёр тийшээ болсон. Хэн хэнд нь өөр хүн хэрэгтэй юм байна гэж ярилцаад, бие биеэ ойлголцсоны үндсэн дээр л өөр өөрийнхөө замаар явнаа гэж шийдсэн дээ.
-За баярлалаа.Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
SHUDARGA.MN