logo
Тураах нэртэй ч таргалуулдаг бүтээгдэхүүнүүд

Тураах нэртэй ч таргалуулдаг бүтээгдэхүүнүүд

2011/11/15
Жимс, салат, тослоггүй жимстэй тараг турахад хамгийн тустай гэж олон хүн боддог. Харин Америкийн эмч нар эсрэг нотолгоо гаргаж, хоолны дэглэм барихад тустай гэсэн эдгээр бүтээгдэхүүн аминдэм багатай, юм идэх дуршил хөдөлгөдөг, жин хасахад ямар ч нэмэр болохгүй гэжээ. Турахын тулд юу идэж, юу идэж болохгүй вэ гэсэн асуултад АНУ-ын “Shine” сэтгүүлийн сурвалжлагч нар хариулсан байна. Тослоггүй жимстэй тарагнаас татгалз Бараг бүх жимстэй тарганд амт оруулагч хийсэн байдаг учир ходоодны шүүс ялгаруулж, өлсөж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Нэг аяга ийм тараг нь уураг хэт бага агуулсан байдаг учраас зөвхөн хооллох дуршил хөдөлгөдөг, түүнийг идсэнээр тэжээллэг бодисыг шаардлагатай хэмжээгээр авч чаддаггүй. Үүний оронд Америкийн хоол судлаачдын холбооны эмч нар уураг их хэмжээгээр агуулсан жимстэй тараг худалдаж авахыг зөвлөж байна. Хүнсний тослогийн тухай бодол таныг айлгаж байгаа бол тослоггүй таргандаа жимс, самар, наранцэцгийн үр хийгээд идээрэй. Эдгээр нь шаардлагатай бүх аминдэмээр баялаг, хангалттай удаан боловсордог учир цатгалан байлгадаг. Тослоггүй сүүний хамт эрдэнэ шишийн эсвэл цагаан будааны нэвс идэх хэрэггүй Өдрийн хагасыг эрч хүчээр цэнэглэж байх хангалттай илчлэг сүүтэй нэвсэнд байдаггүй. Таваг дүүрэн сүүнд хийсэн нэвс нь хөнгөн бөгөөд идэхэд хангалттай хоол мэт харагддаг ч эслэг маш багатай учир нэг тавгийн дараа дахиад хоёр дахийг идэхэд хүргэдэг байна. Үүний оронд овьёосны агшаамал идээрэй. Овьёосонд эслэг их байдаг учир юугаар ч сольшгүй өглөөний хоол болно. Хэрвээ амттанд дуртай бол агшаамалдаа цайны хоёр халбага бор элсэн чихэр хийхийг хоол судлаачид зөвлөжээ. Тийм агшаамал сүүтэй нэвсээс хамаагүй илүү тэжээллэг аж. Тослоггүй амтлагчтай ногоон салат их хэмжээгээр идэх хэрэггүй Нэг талаар ийм хоол эслэгээр баялаг, хангалттай хэмжээтэй юм шиг санагддаг. Нөгөө талаар ногоон салатанд тослог болон уураг бага учир хурдан өлсөхөд хүргэнэ. Үүний сацуу саахар агуулсан салат амтлагчаас татгалзахыг зөвлөжээ. Үүний оронд амтлагчийг өөхгүй бага хэмжээний малын эсвэл тахианы мах болон шошоор орлуулаарай. Ганц алим идэх хэрэггүй. Олон тооны аминдэм, эслэг агуулсан учир алим яах аргагүй ашигтай. Харин өглөөний цайны оронд ганц алим идвэл өдөр нь их хэмжээний хоол идэхэд хүргэнэ. Үүний оронд алимыг самар эсвэл хэрчим бяслагтай идээрэй. Дараа нь их өлсөхгүйн тулд одоо арай ахиухан илчлэгтэй хүнс хэрэглэсэн нь дээр.
З.Амгалан
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш