Мөнгө олох зорилгоор эмэгтэйчүүд өндгөн эсээ үр тогтдоггүй эмэгтэйчүүдэд хандивлаж, худалдах бизнес дэлгэрээд удаж байна. Eggsploitation буюу өндгөн эсээ худалдахын эсрэг байгууллагын тэргүүн Женнифер Лол өндгөн эсээ авахуулж, худалдах нь тухайн эмэгтэй бие махбодод муугаар нөлөөлдөг болохыг баталж байна. Эмэгтэйчүүд нэг өндгөн эсээ 100 мянга орчим доллараар худалддаг байна. 2009 онд 142,241 эмэгтэй эм бэлдмэл болон бусад хиймэл аргаар үр тогтоолгосоны 15 мянга орчим буюу 10 хувь нь өндгөн эс шилжүүлэн суулгасан байна. Өндгөн эсээ хандивлах гэж байгаа эмэгтэй эмчийн хатуу хараа хяналтан дор өндгөн эсийг хурдан өсгөж, төлжүүлэх эм хэрэглэн богино хугацаанд бойжуулна. Гэхдээ сүүлд гаргасан судалгаагаар өндгөн эсээ авахуулсан эмэгтэйчүүд өндгөвчний үрэвсэл цаашлаад хавдар тусах магадлал өндөрсдөгийг тогтоосон байна. Мэдээж эмэгтэй хүн бүр биеийн онцлогоосоо хамаараад янз бүр. Карри Блоэдорн 8 настай эрэгтэй, эмэгтэй ихэр хүүхэдтэй бөгөөд зургаан удаа өндгөн эсээ хандивласан байна. Нэг өндгөн эс хандивлах бүрдээ 60 мянган доллар олж байжээ. Гэхдээ түүний бие сайн байгаа. Карри Блоэдорн үр хүүхэдтэй болж чадахгүй байгаа бусад эмэгтэйчүүдэд тусалсандаа баяртай байдаг байна. Нөхөн үржихүйн эмч Даниел Шарпио үзэж байгаагаар өндгөн эсийн хөлдөөсөн банк бүрдүүлэх нь энэ төрлийн эрэлтийг бууруулж, өндгөн эсийн үнэ ч буурч болохыг зөвлөж байна. Учир нь донор олдсон даруйд нь өндгөн эс суулгуулах бус харин сайтар шинжилгээ хийлгэж, эрүүл эсэх нь тогтоогдсоны дараа банкинд хадгалагдаж байгаа өндгөн эсийг суулгуулах нь эрсдэл багатай байдаг байна. Доктор Даниел Шарпио өндгөн эсээ хандивлах гэсэн эмэгтэйчүүдэд 6000 доллар л төлж аваад эсийн банк бүрдүүлж байгаа юм байна. Энэ маягаар Даниел Шарпио эмч эмэгтэйчүүдийн өндөр үнээр өндгөн эсээ зардаг байдлыг зогсоохоор тэмцэж байна.
Shuum.mn
Shuum.mn