logo
Берлусконигийн эрин зуун төгслөө

Берлусконигийн эрин зуун төгслөө

2011/11/16
Италийн загалмайлсан эцэг гэгдэж байсан Силвио Берлусконигийн эрин зуун төгслөө. Өнгөрсөн хагас сайн өдөр Италийн парламент санал хурааж, хэд хэдэн удаа ёс зүйн алдаа гаргаж, улсынхаа эдийн засгийг сүйрүүлсэн гэж үзэн Ерөнхий сайд Силвио Берлускониг албан тушаалаас нь огцрууллаа. Хэд хэдэн удаа улс төрийн ёс зүйн алдаа гаргасан ч итгэл хүлээлгэх санал хураалтаар тэсч үлдээд байсан тэрбумтан эр энэ удаад тэссэнгүй. Түүний бодлогыг эсэргүүцэж, өрийн хямралаас гаргах үйл ажиллагаа явуулахгүй байна гэж шүүмжилж байсан олон мянган иргэд гудамжинд гарч, баяраа тэмдэглэжээ. Италийн Ерөнхийлөгч Гиоргио Наполитано улс төрийн намуудтай хэлэлцэж, Засгийн газрын шинэ тэргүүн хэн болох талаар ярилцаж байна. Эдийн засагч Марио Монти дараагийн Ерөнхий сайд болох магадлал өндөр байна. Марио Монти Европын Холбооны Комиссын гишүүнээр ажиллаж, ЕХ-ны дотоод худалдааг хариуцдаг байсан алдартай эдийн засагч нэгэн юм. Италийн эдийн засаг хүнд байдалд ороод байгааа өнөө үед  Марио Монтиг Ерөнхий сайдаар сонгох нь нүдээ олсон хэрэг болно ажиглагчид үзэж байна.   
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш