logo
Сингапурын хурдан морины уралдаанд Эль Дорадо түрүүллээ

Сингапурын хурдан морины уралдаанд Эль Дорадо түрүүллээ

2011/11/16
Сингапурт жил бүрийн 11 сарын сүүлээр болдог Алтан цомын төлөөх хурдан морины уралдаан нь Сингапурчуудын хувьд тэсэн ядан хүлээдэг тэмцээн юм. Түрүүлсэн морины бай 1 сая орчим доллар байдаг. Морины уралдаан нь Сингапурчуудын хувьд улаан хивсний ёслол шиг, олны алдартай хүмүүс өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа үнэт эдлэлээ бусдад гайхуулж, өрсөлддөг ёслолын ажиллагаа болдог байна. Олон сар жилээр уяж, сойгдсон морьд 2.2 км богино зайд хурд хүчээ сорьдог байна.
Их Британичууд Сингапурыг колончилж байхдаа  анх энэ төрлийн хурдан морины уралдааныг зохион байгуулснаар жил болгон зохиогддог болжээ. Дэлхийн II дайны үед буюу Японы эзлэн түрэмгийллийн үед Морины уралдаан 1942-1947 зохиогдолгүй завсарлажээ. 1965 онд Сингапур улс Британиас тусгаар тогтносон ч морины уралдааныг тэр чигээр нь хөгжүүлэн жил болгон зохиосоор ирсэн байна. Тэр чигээрээ хууль ёсны бооцоотой мурийтай тоглоом тэмцээний нэг болж хөгжсөөр иржээ. 2002 оноос хойш гадны морьдыг уралдуулахаа больж зөвхөн Сингапурын газар шороон дээр төрж өссөн, Синга сургагчдын уясан 3-аас дээшний насны морьдыг уралдуулдаг дүрэмтэй болжээ. 2 өөр төрлийн уралдаан болдог бөгөөд эхний тойрогт нь адил жинтэй хурдан морьд уралддаг бол нөгөө тойрогт нь өөр өөр жинтэй, янз бүрийн үйлдрийн морьдын холимог уралдаан болдог байна. Морьдыг чансаагаар нь жагсааж нэг удаад 16 морийг уралдуулдаг байна. Энэ жилийн тэмцээнд өнгөрсөн жилийн түрүү магнай Риски Бизнес болон 2 удаагийн аварга Эль Дорадо зэрэг морьд оролцохоор ирсэн байна. Уралдаан эхлэхийн өмнө бороо ихээр орж, зохион байгуулагчид хөрсийг сайтар давтаж янзалж байсан байна. Хөрс зөөлөрч норж, морь болон тамирчдад хүндрэл бэрхшээл гарч байсан ч тэмцээн амжилттай болж өнгөрчээ. Тэмцээнд Ронни Стювартын унаж хурдлуулсан 2008, 2009 оны  түрүү магнай, Япон үүлдэр, угшлын  Эль Дорадо дахин түрүүллээ. 1957 оноос хойш нэг адуу 3 түрүүлж байсан удаа байхгүй байсан бөгөөд Эль Дорадо 3 дахиа түрүүлжээ.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш