logo
Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг  хүлээн авч уулзлаа

Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2011/11/16
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, Улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Жадамбаа нар өчигдөр Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такенори Шимизуг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Такенори Шимизу “өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголчуудын ахуй амьдрал эрс сайжирсан нь харагдаж байна. Үүнд манай улсын нөлөө багагүй байгаа.  Учир нь өнгөрсөн энэ хугацаанд танай улсад үзүүлсэн нийт тусламжийн 60 орчим хувийг манай улс өгсөн байдаг. Харин сүүлийн үед манай үндэсний томоохон компаниудад Монгол Улсын талаарх мэдээлэл тааруухан хүрч байна. Тиймээс уг харилцааг сэргээн эдийн засгийн харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байна” гэлээ. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “танай улс аж үйлдвэржилтийн хувьсгалыг Азид амжилттай хэрэгжүүлсэн цорын ганц орон. Бидний хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, Монгол оронд эдийн засгийн хувьсгалийг эхлүүлэхэд чиглэгдэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын үр өгөөжийг боловсролын шинэчлэл, үйлдвэрлэл үйлчилгээний шинэ технологийг эрчимтэй нэмэгдүүлэхэд анхаарах нь чухал” гэдгийг онцоллоо.
Уулзалтын төгөсгөлд талууд цаашид хамтран ажиллаж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын төлөө бололцоотой бүхий л зүйлийг хийхэд бэлэн буйгаа илэрхийлсэн юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш