Холливүдийн жүжигчин Брэд Питт өчигдөр Солонгос шүтэн бишрэгчидтэйгээ уулзлаа. Тэрээр Өмнөд Солонгост анх удаа айлчилж байгаа юм. Брэд Питт маргаашнаас эхлэн өмнөд Солонгосын кино театруудаар гарч эхлэх "Moneyball" киногоо сурталчлахаар даваа гаригт хүрэлцэн иржээ. Сөүл хотод олон мянган шүтэн бишрэгчид нь түүнийг харахаар цугласан байна. Алдартай жүжигчин хэвлэлийн хурал зохион байгуулж, жүжигчний карьераа өндөрлүүлэх гэж байгаа тухайгаа ярьжээ.
Э.АМАР
Э.АМАР