logo
Парист Элизабет Тэйлорын үнэт эдлэлийн цуглуулгыг танилцууллаа

Парист Элизабет Тэйлорын үнэт эдлэлийн цуглуулгыг танилцууллаа

2011/11/17
Алдарт жүжигчин Элизабет Тэйлорын амьдралд түүний нөхөр болох Ричард Бөртон, Майк Тодд нараас гадна хамгийн хайртай гурав дахь зүйл нь үнэт эдлэл байсан гэж ярьдаг. Холливүдийн алдартай жүжигчний бэлгэнд авч байсан үнэт эдлэлүүдийг өчигдөр Парист зохион байгуулсан үзэсгэлэн дээр олон нийтэд  танилцуулжээ. Үнэт эдлэлийг ирэх 12-р сард Нью-Йорк хотод дуудлагаар худалдах юм байна. Найман удаа гэрлэж байсан Тэйлор гуравдугаар сард нас барахаасаа өмнө хайртай үнэт эдлэлүүдийг нь Кристи дуудлага худалдааны газраар заруулахыг захижээ. Нийт 269 ширхэг үнэт эдлэл бүхий 30 сая гаруй америк долларын үнэтэй цуглуулгыг ирэх сард дуудлагаар худалдаж эхэлнэ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш