«Экономист Интеллиженс Юнит» байгууллагаас явуулсан судалгааны дүнд Английн Лондон хот тансаг зэрэглэлийн болон өргөн хэрэглээний бараа худалдан авахад хамгийн таатай хотоор шалгарчээ.
Британийн нийслэлийн дараа Барселон, Мадрид, Парис, Ром хотууд орсон байна. Худалдан авалт хийхэд хамгийн таатай хотуудын жагсаалтыг 38 шалгуураар дүгнэн гаргажээ.
Тухайлбал, худалдааны төв, үнэтэй загварын болон үнэт эдлэлийн дэлгүүрийн тоо, байршил нь тохиромжтой эсэх, барааны нэр төрөл, алдартай брэндийн хувцас байдаг эсэх, тэдгээрийн үнэ ханш, улирлын хямдрал зарлах үеэр үйлчлүүлэгчдээ хэр зэрэг татаж байгаа гэх зэргийг харгалзсан байна. Түүнээс гадна хотод ирж байгаа жуулчдын тоог тооцон үзжээ.
Мөн худалдагчдын гадаад хэлний мэдлэг гэх мэт үйлчилгээнд тавих шаардлагаас гадна худалдан авалт хийхээр хотод хүрэлцэн ирдэг хүмүүсийн ая тухтай байдлыг хангах зочид буудлууд, тээврийн тогтолцоо, ресторанууд, соёл амралтын хүрээлэн гэх мэт дагалдах байгууламжуудыг судалсан байна. Хотуудын оршдог бүс нутаг дахь уур амьсгалын байдлыг ч мөн дээрх жагсаалтыг гаргахдаа харгалзан үзжээ.
Д.Жаргал