Яг л зөгнөлт кинон дээр гардаг шиг хүн бүр гарахдаа радио идэвхт бодисын хэмжээгээ шалгуулна. Энэ бол цунамид өртөж, үйл ажиллагаа нь доголдсон “Фүкүшима Дайчи” АЦС-ийн ажилтнууд. Тэдний гарахдаа заавал ордог хаалга маягийн сканнер нь яг л онгоцны буудлын шалган нэвтрүүлэх шиг байдаг. Тэд мөн АЦС-ын ойролцоо тавьсан автомашиныг усаар шүршиж, өдөр бүр ариутгана, цэвэрлэнэ. Цөмийн хямрал болсон газрын оршин суугчид, албан хаагчид байнга биеэ шалгуулна. Ойролцоогоор 3300 албан хаагч өдөр болгон цацраг идэвхт бодись өртөж үү гэж шалгуулдаг байна. “Фүкүшима Дайчи” АЦС нь өнгөрсөн гуравдугаар сард цунамид өртөж, хөргөлтийн систем нь доголдсоноос хойш цацраг идэвхт бодис алдагдаж эхэлсэн. Цөмийн хямрал болох үед АЦС-аас 20 км-ийн радиус доторх 80 мянга гаруй оршин суугчийг албадан нүүлгэн шилжүүлсэн юм. Цөмийн хямрал, цацраг идэвхт бодисын алдагдлыг хэвийн түвшинд аваачихын тулд олон 10 жил зарцуулагдана гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Учир нь цацраг идэвхт бодисын алдагдлын хэмжээ хэвийн хэмжээнээс өндөр хэвээр байгаа юм. Япон улс өнгөрсөн цунамигаас болж 300 орчим тэрбум долларын хохирол амссан. Одоо ч гэсэн эдийн засаг нь бүрэн сэргээгүй байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn