Жоомны тархинаас хүнийг хүнд өвчнөөс аварч болох нэгэн өвөрмөц бодис олджээ. Их Британийн Ноттингемийн их сургуулийн эрдэмтэд жоом болон дэвхрэгийг бидний бодож байсанчлан тийм ч аймшигтай бөгөөд ашиггүй амьтад биш юм гэж мэдэгдэв. Юутай ч эдгээр амьтан хор хөнөөлөөсөө илүү ач тустай байж болох талтай аж. Яагаад гэвэл эдгээр шавьжны тархинд маш хүчтэй антибиотикуудын молекулууд агуулагддаг байна. Эдгээр антиобиотикийн молекулуудыг метициллинд тогтвортой алтлаг стафилокок ба ходоодны E.coli савханцартай тэмцэхэд боломжтой шинэ эм бэлдмэлийг бүтээхэд ашиглаж болох гэнэ.
Мэргэжилтнүүд эдгээр шавьжны тархи мэдрэлийн системд агуулагдаж буй дээрх антибиотикуудын молекулууд нь стафилокок болон ходоодны савханцрын бактерын 90 гаруй хувийг устгах чадалтай болохыг олж тогтоожээ. Ингэхдээ хүний биед ямар нэг хор учруулдаггүй байна. Тиймээс эдгээр молекул дээр суурилан бүтээгдсэн шинэ эм бэлдмэлүүд нь өнөөдөр дээрх өвчнүүдтэй тэмцэхэд ашиглаж буй эмнүүдээс илүү хүчтэй үйлчлэл үзүүлдэг ба хүний биед учруулах хор хөнөөл нь бага юм.
З.Амгалан