Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" клүб таван настай хөлбөмбөгч Чарли Жексонтой гэрээ байгуулжээ. "Улаан чөтгөр"-үүдийн шинжээчид бяцхан авъяастныг хоёр жилийн турш ажигласны эцэст ийнхүү багтаа элсүүлж цалинжуулах болсон байна. Одоо Жексон жаал долоо хоногт нэг удаа "Манчестер Юнайтед"-ийн баазад бэлтгэл хийж байна. Сонирхолтой нь, Жексоны эцэг эх нь "МЮ"-ийн эвлэршгүй өрсөлдөгч "Манчестер Сити''-гийн фэнүүд ажээ. Чарли хүү ч "Сити"-гийн тоглолтыг алгасалгүй үздэг хэмээн эцэг нь ярилаа.
"Зууны мэдээ" сонин
"Зууны мэдээ" сонин