Түүнийг 50 нас хүрсэн гэхэд итгэмээргүй. Энэ хугацаанд тэрбээр ихийг бүтээж, хүссэн хүн болгоны хүрч чаддаггүй тийм амжилтад хүрэв. Нугасны муухай дэгдээхэй байсан тэрбээр Холливудын үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг болж чадсан төдийгүй, эмч нар “үргүй” гэсэн онош тавьсан хэдий ч хүү төрүүлжээ.
Мишель Лос-Анжелес хотоос холгүй орших Санта-Ана хотхонд америкийн жирийн гэр бүлд 1958 оны дөрөвдүгээр нь сарын 29-нд мэндэлжээ. Ээж нь дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн гэрийн эзэгтэй бол аав нь агааржуулагч суурилуулж амь зуулгын мөнгө олдог байв. Мишель дэггүй нэгэн байсан бөгөөд царай муутайгаар нь дуудсан хэнтэй ч болов нударга зөрүүлдэг байжээ. Чөлөөт цагаа гэрээс гадуур өнгөрүүлэхийг хүсдэг байсан учир серфингчдийг дагаж, театр урлагаар хичээллэдэг байв. Үүнийх нь хариуд аав нь ялын тогтоол уншиж байгаа мэтээр: “Охин минь ийм дэмий юмаар хөөцөлдөхөө боль. Тэгэхгүй бол олон хүүхэд чирч гэрийн мухар сахисан хүн болно гэдгийг сайн санаж яв” гэдэг байжээ. Энэ үг дөнгөж 14 настай байсан Мишелийг үнэхээр айдас төрүүлсэн учир тэрбээр “ажил” хийхээр шийдэж, тамхи, саван, аялал жуулчлалын зар сурталчилгаанд оролцож, бүр шилдэг жүрж тоологчдын “Мисс Оранж-Каунт” тэмцээнд оролцсон байна. Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн ч тэрбээр бие төлөөлөгчдөөсөө жүржийн мисс гэсэн сурталчилгааны бүх зургийг нь устгахыг гуйсаар байгаа ажээ.
Жүжигчин болох шийдвэрийг санаандгүй гаргасан байна. Нэгэн удаа худалдагчаар ажилладаг байсан супермаркетад Мишель салж өгдөггүй нэг эмэгтэйтэй таарч аргаа барахдаа тэр хүнийг хэлэх хэлэхгүй үгээр дайрчихаад гэр лүүгээ уйлсаар харьжээ. Тэгээд кинонд тоглохыг урьсан урлагийн менежертэй танилцсан учир ажлаасаа халагдлаа гэж эцэг, эхдээ худлаа хэлсэн байна. Дүү нар нь үнэхээрийн атаархахад Мишельд нүүр хийх газар олдоогүй гэдэг. Тиймээс ч худлаа ярьснаа ямар ч байсан хэрэгжүүлэхээр шийджээ.
Дараагийн өдөр нь гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохоор бүртгүүлж, ялна гэдэгтээ ч итгэлтэй байв. Хүссэнээр нь ч болж “Лос-Анжелесийн гоо бүсгүй” болсноор хувь заяанд нь анхны эрс өөрчлөлт гарч, тэр үед алдартай байсан телевизийн “Мөрөөдлийн арал” шоунд ажиллах урилга авчээ. Энэ нэвтрүүлэг түүнийг жүжиглэх урлагт сургаж, жүжигчин, найруулагч Питер Хортонтой танилцуулсан байна. Үнэндээ Мишелийг онцгой авьяастай, гоо үзэсгэлэнтэй гэж хараагүй ч багшийн хувиар тэрбээр ямар нэг үр дүн гартал удаан ажиллажээ. Гэвч багш, шавийн харилцаа илүү гүнзгийрч, залуу жүжигчин бүсгүйг 23 нас хүрэхэд тэд гэрлэсэн байна.
Жүжигчний хувиар Пфайффер од болох цаг ирж, алдарт найруулагч Брайан де Пальмагийн “Сорвитой нүүр” кинонд Аль Пачинотой хамтран тоглох хувь тохиожээ. Залуу жүжигчин тэрбээр Жек Николсоны хамт “Иствикийн шулам” кинонд тоглосны дараа киноны шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авсан байна.
Тэр үед гэр бүлийн амьдралд нь цав үүсч, хайртай, халамжтай нөхөр нь дарангуйлагч нэгэн болж, хаана хэнтэй кинонд тоглож, юу өмсөж, үсээ яаж засуулахыг зааж, хамт ажиллагсад болон найруулагчидтай ухаан жолоогүй харддаг болов. Хэн нэгэнтэй харддаг байсан нөхөр нь яваандаа эхнэрийнхээ амжилтад хүрсэнд нь хүртэл хардах болжээ. Мишель богино хугацааны дотор дэлхий даяар алдаршсан байхад Петер хийдэг ажлаа хийгээд үлдсэн байна. Тэвчээр нь барагдсан Пфайффер долоо жил хамт амьдарсан нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулжээ.
Тэрбээр дахин хүний эхнэр болохоосоо өмнө өөрийгөө ажилдаа бүрэн зориулсан байна. “Мафитай гэрлэсэн нь” кинонд амжилттай тоглосны дараа түүнийг аз дагах болжээ. “Осолтой харилцаа” кинонд тоглож “Оскар”-т нэр дэвшсэн байна. Гэвч ажилдаа амжилт олсон боловч хайр дурлалд одгүй байлаа. Алдартай амрагуудын жагсаалтын эхэнд жүжигчин Вэл Килмер бичигдсэн боловч тэдний дурлал удаан үргэлжилсэнгүй, түүнээс зөвхөн хуучин нууц амрагийн тухай “Пфайффер саранд ульж байна” гэсэн шүлэг үлдсэн нь бүх сонинд хэвлэгджээ.
“Осолтой харилцаа” киноны зураг авалтын үеэр жүжигчин Жон Малковичтэй танилцсан байна. Энэ кинонд эцэстээ үхэлд хүрдэг нууц амрагуудын тухай өгүүлдэг. Тайзны ард жүжигчид аюултай тоглоомоо үргэлжлүүлдэг байсныг хүмүүс удалгүй анзаарчээ. Гэвч Жон өнөөдөр дурлалд умбаад маргааш нь нулимдаг хүн байсан учир маргааш нь Мишелийг “Мулгуу үнээ”-гээр нь олны өмнө дуудан доромжлов.
Дахин азгүйтэхгүйг хичээж яваад Майкл Китонтой танилцжээ. Гэвч жүжигчин бүсгүйг найз нөхдөдөө гайхуулж болох үзэсгэлэнтэй бөгөөд үнэтэй тоглоом хэмээн хүлээн авдаг байсныг Мишель удалгүй ойлгож Майклаас харилцаагаа тасалсан байна.
Бүхэл бүтэн гурван жилийг тэрбээр гэр бүлийн амьдралд зориулахыг оролджээ. Гэвч жүжигчин Фишер Стивенсээс бас аз жаргалыг олоогүй аж. Янз бүрийн эртэй харилцаатай байсан хэдий ч жирэмсэн болохгүй байсан нь Мишелийг юу юунаас илүүтэй түгшээж байлаа. Тэгээд байж болох бүх л шинжилгээг өгчээ. “Хэрвээ би кинонд тоглохоо боливол эмэгтэйчүүдийн эмч болно. Энэ мэргэжлийн өөр дээрээ нарийн судалсан” гэж тэрбээр гомдолтойхон хошигнодог байв. Эмч нар эмгэг олоогүй учир үр тогтоох хоолны дэглэм, аминдэм уулгаж, гормон тарьж, бэлгийн харьцаанд орох цагийн хуваарь хүртэл гаргаж өгчээ. Аргаа барахдаа хүүхэд үрчилж авахаар шийдсэн байна. Пфайффер өөрийн гэсэн орон гэртэй болж, тэндээ жинхэнэ гэрийн эзэгтэй, эх болж, харин үлгэрийн хунтайжийн тухай мөрөөдлийг таягдан хаяхаар хатуу шийджээ.
Нэг удаа найз бүсгүй нь “дажгүй залуу”-тай танилцуулахаар ятгасан байна. Шинэ танилаа үл ойшоон бүхэл оройн турш толгой дохин суусан гэдэг. “Тэгж гайхалтай дуугүй суудаг эмэгтэйтэй учирч байсангүй. Эмэгтэйчүүд ер нь шаазгай шиг л шагширч байдаг” гэж продюсер Дэвид Келли ярьжээ. Мишелийг бусадтай адилгүйг удалгүй ойлгосон учир хоёр дахь удаагаа түүнийг кинотеатрт урьсан байна. Киноны дараа хүүхэд үрчлэх гэж буйгаа ярихад Дэвид шууд л дэмжиж, хувийн амьдралдаа гаргах цаггүй шахам ажилладгаа ярьсан байна.
Мишельтэй уулзах цаг гаргахын тулд Дэвид завсарлагагүй 13 цагаар ажиллаж байв. Амь биеэ үл хайрлаж байгаад нь сэтгэл хөдөлсөн бүсгүй Дэвидийг гэртээ урьжээ. Гэвч сэтгэлд хоногшихоор үдэш болж чадаагүй аж. Дэвид буйдан дээр унаад унтаад өгч, Мишель өглөө аяга кофегоор угтжээ. Тэр цагаас хойш тэд салаагүй бөгөөд удалгүй охин өргөж авчээ.
Удалгүй тэд хуримаа хийж, хуримын анхны шөнөө хүү Жон Келлиг олж есөн сарын дараа төрүүлсэн байна. Ийм гайхамшигтай учирна гэж бодоогүй тэрбээр гэр бүлийн амьдралаа эн тэргүүнд тавьжээ. Түүний гэр бүлийг хосгүй гэр бүл гэж Холливудэд нэрлэдэг бөгөөд Мишель, Дэвид хоёр ч гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаа хэвээр хадгалахыг хичээдэг байна. Тэд долоо хоногт нэг удаа эхнэр нөхөр байхаа больж, шинэхэн учирсан хосууд болж, зоогийн газарт орж эсвэл хотоос гадагш гарч, харанхуй шөнө далайд сэлдэг ажээ. Хамт амьдарсан жилүүдэд Дэвид ердөө ганц л удаа тогтсон заншлаа хойшлуулах болжээ. Тэгээд эхнэр рүүгээ утасдаад яаралтай зураг авах хэрэгтэй болсноо хэлсэн байна. Мишель гарах гарц олж, Дэвидийн туслах руу утасдаж хаана байгааг нь мэдэж авчээ. Эрүүгийн гэмт хэргийн тухай киноны биеэ үнэлэгчийг барьж байгаа тухай хэсгийн зураг авалт хоёр цагийн дараа дуусахад Келли жүжигчдийн дунд эхнэр нь байгааг мэдсэн байна.
Пфайффер хэдий тавь гарсан ч Америкийн хамгийн үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг хэвээр. Хүмүүст авьяастайгаа харуулах гэж жүрж тоолж, эсвэл хэн нэгтэй зодолдох нэгэнт хэрэггүй болжээ. Одоо түүнд зориулан кино зохиол бичиж, түүнтэй хамт тоглох жүжигчдийн бүрэлдэхүүнийг сонгож байна. Хэрвээ гэр бүл, үр хүүхэдтэйгээ байхад нь саад болохоор бол Мишель олон сая орлого олох киноны зураг авалтаас эелдгээр татгалзаж “Би гэр бүлийнхээ аз жаргалыг эрсдэлд оруулмааргүй байна” гэж хэлдэг аж.
З.Амгалан