logo
Цэцийн дүгнэлт хууль зүйн хувьд маргаантай байгаа тул уг асуудлыг нарийвчлан судлахаар болжээ

Цэцийн дүгнэлт хууль зүйн хувьд маргаантай байгаа тул уг асуудлыг нарийвчлан судлахаар болжээ

2011/11/22
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн  2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Ерөнхийдөө 2011 оны тодотгол хийсэн урсгал зардал дээр төсвийн урсгал зардлыг царцаах, хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, улс орон бүс нутаг хамарсан ажлуудаа хийх, орлого нэмэгдүүлэх, зарлага багасгах зэрэг ажлын хэсгээс гаргасан 20-иод саналаар бүлгийн гишүүд санал хурааж байр сууриа нэгтгэжээ.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсож  бүлгээс гарах саналуудаа нэгтгэжээ.
Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан
шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийн талаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж танилцуулсан байна. Цэцийн дүгнэлт хууль зүйн хувьд маргаантай байгаа тул уг асуудлыг нарийвчлан судлаж, гадаад орнуудын туршлага, олон улсын жишигтэй харьцуулах, хууль зүйн нөхцөл байдлаа боловсронгуй болгох нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш