logo
Аудио кассет залгидаг байсан бол одоо IPHONE 4 G залгидаг болжээ

Аудио кассет залгидаг байсан бол одоо IPHONE 4 G залгидаг болжээ

2011/11/22
Ахуйн цахилгаан барааны залгуур уг нь хүний гэдсэнд бус ханын разетканд орох ёстой. Хүмүүс амьдралдаа санамсаргүйгээр элдэв зүйлийг залгидаг байна. X-RАY буюу рентген туяагаар хардаг төхөөрөмж бүтээгдсэнээр яг л гэдсэн дотор байгаа юм шиг хүний залгисан зүйлийг харж чаддаг болсон. “STUCK UP” буюу “Гацсан нь” нэртэй номонд хүмүүсийн залгисан 100 гаруй зүйлийг багтаажээ. Номыг эмч нар гаргажээ. Хүмүүс эмнэлгийн чимхүүр, мэс заслын хайч, давс, перецний бутлагч, өндөг зуурагч, савх зэргийг санаатай болон санаандгүй залгидаг байна. Санаатай гэдэг нь эмнэлгээс эсвэл шоронгоос оргох тулд тааралдсан юмаа залгих болон гэдсэндээ нууж хилээр гарахаар залгисан зүйлс багтана.
Харин санаандгүй гэдэгт андуурч залгих, хоол ундтайгаа хамт идэх зэрэг ордог байна. Өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэдэг гэр ахуйн хэрэгслийг ходоодондоо хийгээд явж байна гэж хэн төсөөлөх билээ. Нүдний шил, хуримын алмазан бөгж, цагны оосор, компьютерийн хулгана зэргийг залгих бол энүүхэнд гэнэ. Аудио кассет залгисан зураг бол яах аргагүй эртнийх. Харин IPHONE 4 G залгисан тохиолдол бол саяхных. Харин бүхэл бүтэн гар буу залгидаг хүн байх уу?
Гар буу залгисан ч буу нь азаар сумгүй байжээ. Герлийн ламп залгисан хүн хэдий болтол амьд явна гэж найддаг байнаа? Ёлкны урт залгаа чийдэн залгисан хүн байхад, 120 Ваттын гэрлийн чийдэн залгисан хүн бас байна. Биенээсээ л гэрэл асаах гэсэн юм байлгүй гэж найдахаас. Хүмүүсийн залгисан зүйлийг ардуур нь гаргаж болохгүйгээс хойш заавал мэс засал хийн гэдсийг нь хагалж авахаас өөр аргагүй байдаг байна. Хүүхдүүд мөн тоглоом залгих тохиолдол байдаг байна. Таны охин толгой нь тасарсан Барби хүүхэлдэйн толгой бариад зогсож байвал битгий гайхаараа Барбигийн их бие нь танай охины гэдсэнд байж байж болох юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш