Америкийн реклам сурталчилгааны “Бенеттонг групп” дэлхийн улсуудын харилцааг зөөлрүүлэх, үндэстнүүдийн биэ бие үзэн ядсан байдлыг бууруулах зорилгоор сөргөлдөгч улсуудын удирдагчдыг үнсэлдэж байгаагаар харуулсан плакат, зураг хуудас гаргах кампанит ажил өрнүүлж байна. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал, дарангуйллын эсрэг Арабын хөдөлгөөн гээд дэлхий дахинд хаа сайгүй үзэн ядалт ноёлж байгаа өнөөгийн ертөнцөд UNHATE буюу Үзэн ядахгүй байх гэсэн уриатай кампанит ажил өрнүүлснээр дэлхийн улсуудын ард түмнүүд бие биеэ үзэн ядах явдал нь бага ч болов буурна гэж тэд үзэж байна. Зурагт хуудсанд Израйлийн ерөнхий сайд Натаняху, Палестины ерөнхийлөгч Махмуд Аббстай, Ромын Пап лалын шашны тэргүүн Имантай, Германы Канцлер меркел Францын ерөнхийлөгч Саркозитой, АНУ-ын ерөнхилөгч Барак Обама Хятадын ерөнхийлөгч Ху Жинтаотой үнсэлцэж байгаа инээд хүрмээр ч гэх юмуу бодит амьдрал дээр байж боломгүй зургийг аятайхан эвлүүлж хэвлэжээ. Цаашид ч Кастро эсвэл уго Чавесыг Америкийн төрийн тэргүүнтэй, Ираны Махмуд Ахмеденижадыг Обаматай, Ираныг Саудын Араб эсвэл Израйльтай, Энэтхэгийг Пакистантай гээд жагсаалт явж өгнө.
АНУ болон Хятад улсууд нь дэлхийн хамгийн том хоёр эдийн засагтай улсууд. Цаашид энэ хоёр улс дэлхийд нөлөөллөө бэхжүүлж, шинэ дэг журам тогтоохын төлөө цэрэг болон эдийн засгийн хүчээр өрсөлдөх нь ойлгомжтой учир Обамаг Ху Жинтаотой үнсэлцүүлжээ. Харин Ромын Пап дургүйцлээ аль хэдий нь илэрхийлээд амжсан юм. Тэд гол санаагаа Хүйтэн дайны үеийн ЗХУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Брежнев Ардчилсан буюу хуучнаар зүүн Германы ерөнхийлөгчтэй үнсэлцэж байгаа зурагт хуудаснаас авчээ. UNHATE компанит ажлыг өрнүүлж байгаа зохион байгуулагчид зурагт хуудсаараа улс төр болон шашны удирдагчдыг бие биедээ илүү хүлээцтэй байж, бие биенээ ойлгож нэг дэлхий дээр үзэн ядалтгүй амьдрахыг уриалж байгаа юм байна.
Shuum.mn