УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “А” танхимд өчигдөр үдээс өмнө боллоо.
Хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийсэн юм. Энэ үеэр өмнө нь хэлэлцэж байсан, УИХ-ын Ажлын хэсгээс гаргасан саналын томъёоллоор санал хураалгасан болно.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд эхлээд ажлын хэсэгт УИХ-ын гишүүдээс ирүүлсэн саналыг сонсож, хэлэлцэн дэмжсэн. Дараа нь төслийг зүйл, заалтын өөр хоорондын уялдааг хангахтай холбогдсон саналын томъёоллуудаар саналаа хураалгасан юм. Энэ зуурт төслийн 28 дугаар зүйлийн 28.6-дахь хэсгийн “захирал” гэснийг “удирдах албан тушаалтан” гэж өөрчлөх гэдэг дээр нэлээд саатан ярилцсан. Учир нь сонгуульд оролцох албан тушаалтан болон төрийн өмчит компанийн удирдлага хэрэв сонгуульд нэрээ дэвшүүлэх бол хашиж буй албан тушаалаасаа зургаан сарын өмнө чөлөөлөгдөх үү, эсвэл 1 сарын өмнө чөлөөлөгдөх үү гэдэг дээр УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир нэлээд тойрон ярьж, санал бодлоо хэлж байлаа. Тэрээр энэ асуудалд эсрэг бодолтой буйгаа хэлж, төрийн өмчит компаниудын удирдлага төрийн алба хашигчдаас их өөр. Ийм байхад ид ажлын үеэр улсын төсөвт хөрөнгө нийлүүлэхээр зүтгэж байх хугацаанд нь албан тушаалаас нь чөлөөлөх маш буруу. Өөрөө хүсэлгүй байтал намын зүгээс нь шахсан бол яах вэ. Тийм болохоор зургаан сар гэдэг их урт байна. Нэг сарын өмнөөс ажлаас нь чөлөөлье гэж байсан юм.
Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, ер нь сонгуулийн жилд төрийн албаны ажил эзэнгүйддэг. Тиймд та нар сонголтоо өөрсдөө хий, эрсдэлээ ч хариуц гэж байгаа юм хэмээж байв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, улстөр, хөрөнгө мөнгө хоёрыг салгахын тулд өмнө нь нэг сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгддөг байсныг зориуд зургаан сарын өмнө болгосон юм. Тэгээгүй бол төрийн алба ажлыг цалгардуулж, тав, зургаан сараар ажлаа орхичихдог гэм бий. Тэрийгээ л боль гээд байгаа юм. Түүнчлэн төрийн албаны албан хаагчдыг мөн сонгуульд оролцуулах гээд байдаг тал бий. Тэгээд эцэст нь олон нийт төрийн үйлчилгээг хүртэхгүй хүндрэл гараад байдаг. Иймээс л өмнөх жилүүдэд гарсан дутагдал, сул талуудыг арилгах зорилготой заалт оруулсан гэсэн юм.
Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар хэлэхдээ, Ерөнхийлөгчөөс мөн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан санал ирүүлэхдээ энэ яриад байгаа хугацааг гурван сар байхаар оруулж ирсэн гэж хэлсэн нь Э.Бат-Үүл гишүүнийг жаахан бухимдахад хүргэсэн. Тэрээр, юун бас нэг санал вэ, ирэх сонгууль луйвар болох нь гэж цаана чинь яриад байхад. Хэрэв Ерөнхийлөгчийнхөөр гурван сарын өмнө албан тушаалаас нь чөлөөлнө гэвэл парламентын гадна буй намууд чинь эсэргүүцдэг юм байгаа биз дээ. Уг нь энэ заалт бол тухайн албан тушаалтан эрсдлээ өөрөө хариуцаад, сонгуульд нэрээ дэвшүүлэх, эсвэл байгаа албан тушаалдаа үлдэх гэсэн сонголтыг л өгсөн хэрэг. Тэгээд ч УИХ-ын Сонгуулийн тухай хуульд намууд захирагдах хэрэгтэй гэж байв. Ингээд эцэст нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг нэлээд хумьж, боловсруулалтын түвшинд дуусгах тийшээгээ үйл явц ахиж байна хэмээн Байнгын хорооны дарга хэлж, гишүүд ч санал нэг байгаагаа илэрхийлэн, асуудлыг дэмжсэн юм.
Shuum.mn