logo
Баруун бүсийн босоо тэнхлэгийн 743.1 км авто зам 2018 онд ашиглалтад орно

Баруун бүсийн босоо тэнхлэгийн 743.1 км авто зам 2018 онд ашиглалтад орно

2011/11/23
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл"-ийн Санхүүжилтийн ерөнхий гэрээний төслийг хэлэлцэн зөвшилцөөд, дэмжлээ.
Засгийн газраас Монгол орны баруун бүсийн босоо тэнхлэгийн дагуу 743.1 км авто зам барьж, одоогоос долоон жилийн дараа буюу 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм.
Тэрхүү авто зам Алтайн нурууг дамнан хийгдэж байгаа бөгөөд зам баригдах нөхцлийн хувьд нэлээд хүндрэлтэйд тооцогдож буй аж.
Уг нь мөн л зургаа, долоон жилийн өмнө буюу 2005 онд 37.6 сая ам.долларын буцалтгүй тусламжаар энэхүү замын ажлыг эхлүүлж байсан түүхтэй. Харин эдийн засгийн хямрал, зарим түүхий эд, нефть бүтээгдэхүүний үнэ өссөн зэргээс шалтгаалан авто зам баригдах ажил саатжээ.
Тэгээд Азийн хөгжлийн банкнаас авах 170 сая долларын хөнгөлөлттэй зээлээр тэрхүү авто замыг барихаар зөвшилцсөн юм байна. Зээлийн хугацааг 32 жилээр тооцжээ. Түүнчлэн авто зам барихад БНХАУ-аас хөнгөлөлттэй зээл авах юм байна.
Манай Засгийн газар ч хөрөнгө гаргахаар тогтсон аж. Ер нь л гурван эх сурвалжаас авто замыг барихаар төлөвлөөд байгаа аж.
Сангийн сайдын хэлснээр, Ховд аймгийн Ярантаас Баян-Өлгий аймгийн Улаанбоомт хүртэлх авто зам, гурван гүүрний барилгын ажлыг Азийн хөгжлийн банкнаас авах хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэхээр болжээ.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш