Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох журмыг хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас хэлэлцэн баталсан билээ. Журам батлагдсанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, утаагүй зуух, гэрийн дулаалга хэрэглэн түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан айл өрх цахилгааны үнэндээ 50 хувийн урамшуулал эдлэх болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийслэлд түүхий нүүрс хязгаарлах бүсэд орсон 50 хорооны 100 гаруй мянган айл өрх байгаа аж, Эдгээр өрх цахилгаан болон эрчим хүчний хөнгөлөлт, урамшуулалд бүрэн хамрагдах боломжтой гэж үзэж байна. Засгийн газрын тогтоосон журам нь үнийн хөнгөлөлт, урамшуулал гэсэн хоёр янз байна.
Цахилгаан дамжуулах шугам сүлжээнд холбогдсон цахилгаан халаагуур бүхий цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох гэрээ байгуулсан хэрэглэгчийн цахилгааны шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд оройн 18 цагаас өглөөний 9 цаг хүртэл сунгаснаар хэрэглэсэн цахилгааны үнийг нь хөнгөлөх ёстой аж. Хөнгөлөлт эдлэх цахилгааны сарын хэрэглээний дээд хэмжээ 3600 кВт цаг байна гэж үзжээ. Энэ нь иргэдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийн 50 хувийг хөнгөлнө гэсэн үг юм. Тухайн хэрэглэгч стандартын шаардлага хангасан, баталгаатай тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх болж байна. Тэр олон айлын тоолуурыг шинэчлэх гэж байж ч мэдэх аж.Тэгээд бас эрчим хүчнийхээ төлбөрийг цаг хугацаанд нь төлөх шаардлага гарна. Дээрх нөхцөлд хамрагдахад учир их байна. Урамшуулалд хамрагдахын тулд айлууд боловсруулсан түлш, коксжсон түлш хэрэглэж, орон гэрээ шаардлагын дагуу дулаалсан байх ба сэргээгдсэн эрчим хүч хэрэглэсэн, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд оролцож байгаа тохиолдолд хөнгөлөлт эдэлж болох гэнэ. Боловсруулсан түлш хэрэглээд цахилгааны хөнгөлөлт эдэлнэ гэдэг нь ноотой. Иргэдэд цахилгааны хөнгөлөлт эдлэхээр бол түлш түлээд яах юм бэ гэсэн ойлголт байна. Олон сонголттой цахилгаан халаагчууд байсаар байхад түлшинд зардал гаргах нь юу л бол. Энэ хөнгөлөлтийг эдлэх гэсэн иргэд олон байгаа. Даан ч чирэгдэл их гарах аж.
Энэ нь царцаа шоргоолж хоёрын үлгэр шиг юм. Манайхан аливаа юмыг төгс боловсруулах бишдээ. Эхлээд Агаарын бохирдлын үндэсний хорооны дүүргийн салбар хороогоор дүгнэлт гаргуулан, түүнийг нь дараагийн шатны байгууллага нь хянан гэрээ хийх гэнэ. Тэгээд хүсэлт гаргах иргэн хороонд хүсэлтээ гаргаад түүнийх нь дагуу засаг даргаар ахлуулсан баг шалгаж тухайн айлыг боловсруулсан түлш хэрэглэдэг нь үнэн гэсэн тодорхойлолт гарган дүүргийнхээ үйлдвэр үйлчилгээний хэлтэст өгөх гэнэ. Дүүрэг үүнийг нь нэгтгэн хэрэглэгчдэд үйлчлэх төвд өгснөөр үнийн хөнгөлөлтийг эдэлж болох аж. Мөн ч хүндхэн даваа байгаа биз. Агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа айлуудыг цахилгааны 50 хувийн урамшуулалд хамруулахаар энэ онд 2,5 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Одоо дүүргийн Засаг дарга нар айл өрхүүдийн тодорхойлолтыг гаргаж өгөх л үлдэж байгаа аж.

Н.ЛХАГВАСҮРЭН
"Нийслэл таймс" сонин